ebugen : Амьдрал юун дээр тогтдог вэ

Амьдрал юун дээр тогтдог вэ

Хүмүүсийн харилцаа, амьдрал юун дээр тогтдог юм бол оо, зовлон жаргал, оюун ухаан, хайр, мөнгө, секс гэх мэтээр хэлдэг бичдэг. Тэгвэл түүхийн цаг хугацааны явцад ухаант мэргэд эдгээрийг цөмөөрийг нь нэрлэжээ. За ингээд дээрхи нэрлэсэн зүйлүүдийг хэн юу гэсэн бэ гэвэл:

Анх Будда амьдрал бол зовлон, түүнийг туулах нь үнэн, үйлийн үрийг нь бага тарь гэжээ.

Сократ хэлэхдээ: Бүх зүйл тархи толгойноос өөрөөр хэлбэл оюун ухаанаас хамаарна гэжээ.

Бас нэгэн ухаантан хэлжээ: Бүх зүйл хүний зүрхнээс буюу сэтгэлээс хамаарна гэж Есүс хэлжээ. (хайр)

Дараа нь бас нэг агуу хүн хэлжээ: Бүгд ходоодноос хамаарна гэж...Карл Маркс (мөнгө)

Тэгвэл Зигмунд Фройд хэлэхдээ бүхий л харилцааг хүний дур зориг, хүсэл тачаал зохицуулдаг гэсэн байна (өнгө, секс)

Тэгвэл 20-р зууны хамгийн шилдэг тархи болох Эйнштейны тархи бүх зүйл харьцангуй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. (реалитив) 

Эцэст нь тэмдэглэхэд хүн болон амьдралын үндсэн шинж нь өөрөө өөрийгөө хадгалах инстинкт (амьд байх, орших, үр удмаа үлдээх) буюу амьдралын үндсэн инстинкт бөгөөд энэ нь хар амиа бодохоос эхлэн үр хүүхэд эцэг эх, гэр бүл элгэн садан, төрсөн нутаг, үндэстэн угсаатан, улс эх орон, хүн төрөлхтөн хэмээн өргөждөг ажгуу. Хэрэв энэхүү инстинкт үгүй бол амьдрал эс орших бөлгөө. Энэ тухай "Туйлын эрх чөлөө бол туйлын ганцаардал" гэсэн бичвэртээ дурьдсан билээ. Гээд таны бодол... 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Галавсай (зочин)

Амьдрал юүндээр ч тогтодгүй агаарт хөвдөг шдээ хэхэ

SinГ©ad O'Connor

худлаа хайр майр гэж төгсрөөд ч яахав
зах зээлийн нийгэмд бол мөнгөн дээр тогтоно
мөнгөнөөс өөр юун дээр тогтох юм бэ ай

Uuree

Minii bodloor bol humuusiin hariltsaan deer togtoh l bh gej bodoj baina

niravana (зочин)

minii blog t setgegdel uldeesen d bayrllaa . bi chnii yumnaas copy dood blog too bairluulj boloh uu ??
hariu

ebugen

nirvana-д -Бололгүй яахав, би ч гэсэн эрт эдүгээгийн мэргэд сударчдийн юмыг л оруулж байгаа шүү дээ. Харин тэр бүгдийг энд тэндээс хайх, олох, эвлүүлж нэгтгэх, тунгаан бодож, хар цагааныг шүүх, ус тосыг нь ялгах гээд нарийн нүхтэй сувсаар эрих хэлхэх мэт багагүй цаг хугацаа, хөдөлмөр хөлсөө шингээсний минь харж үзээд эндээс авлаа гэдгээ тавьчихвал л болох нь тэр

Дээс...

амьдрал бодисын солилцоон дээр тогтдийн гэж шаассс

ebugen (зочин)

Одоо үед Монголын нөхцөлд амьдрал авгай дээр тогтдог болциим бишүү

Хичээнгүй (зочин)

Хэрцгий хэрэм мөнгөөр байшин вч болно гэр бүл авч болохгүй мөнгөөр цаг авч болно хугацаа авч болохгүй мөнгөөр секс авч болно хайр авч болохгүй гэж мэдэх үү ай

Зочин

би-гэр бүл-хамаатан садан-төрсөн нутаг-үндэстэн угсаатан-улс орон-хүн төрөлтөн гэсэн дарааллын альхан хавьд нь явна вэ?

Цоомоо

Хичээнгүй: хаха тэгүүл тэр хайр,хугацааг чинь юугаар ч солиж авч болдгүй юм бишүү тэ бусдыг бол мөнгө дөнгөөд байгаамчинь мөнгөн дээр л юм байна даа

ariuntuya (зочин)

amidral bol hvnii vzel bodol oyun uhaan deer l orshdog

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)