ebugen : Ажилтай хүн ажилгүй хүн

Ажилтай хүн ажилгүй хүн

Сүүлийн үеийн судалгаагаар манай улсын хөдөлмөрийн насны хүн ам 2005-2008 онд жилд дунджаар 22,8 мянгаар нэмэгдэж, хүн амын өсөлтөөс түрүүлж байна. Энэ байдал 2020 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. /ҮСХ-ны тайлан/ Энэ байдлыг хүн амын цонхны үзэгдэл гэх ба хөдөлмөрийн насны хүн амын энэ өсөлтийг хэрхэн ажлын байраар тэр тусмаа зохист ажлын байраар хангах вэ гэдэг асуудал нийгмийн өмнө тулгарч байна.

Дэлхийн хөдөлмөрийн байгууллага, НҮБХХ зэрэг олон улсын байгууллагууд хөдөлмөр шингэсэн ажлын байр олноор бий болгох, ажлын байрыг зохистой болгох, залуусыг ажил мэргэжилтэй болгох зэрэг олон зөвлөмж гаргасан.

Хэдийгээр эдгээр зөвлөмж, Мянганы хөгжлийн зорилттой уялдсан хөтөлбөр, арга хэмжээнүүдийг төрөөс авч хэрэгжүүлж байгаа ч Монголын хүний хөгжлийн илтгэл 2007–д дурдсанаар манай улсын ядуурлын хамрах хүрээ 36.1%, ажилгүйдлийн түвшин ажиллах хүчний судалгаагаар 14.2%, хөдөлмөрийн насны идэвхигүй хүн ам 534 400 хүн, ДНБ-ий өсөлт 0.29 байхад ажил эрхлэлтийн өсөлт 0.09 буюу эдийн засгийн өсөлтийн хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмж 0.31, хөдөлмөрийн бүтээмжийн улсын дундаж 3207.40 байгаа нь манай улсын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд бодит байдал дээр тийм ч сайнгүй байгааг харуулж байна.

Энэ бүгдээс харвал ажлын байр олноор бий болголоо ч ажиллах хүчин болсон хүний идэвхи санаачлага, тэдний хүсэл тэмүүлэл, өөрийгөө хөгжүүлж ажил хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн байдлыг сайжруулах боломжгүй юм.

Олон залуус хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх сонирхолгүй, харин амар хялбараар мөнгө олохыг илүүд үзэх болсон байна. Тэгвэл тэдний энэ байдлыг өөрчлөх боломж, арга зам байна уу гэсэн асуултыг тавих хэрэгтэй болж байна.

Хүн өөрсдийн бүтээлч байдал, боломжиндоо илүү ухамсартай хандаж, тэрийгээ мэдэрч, бодит байдлыг мэдсэнээр идэвхи санаачлагатай болдог. Энэ ухамсарт мэдлэгийг хөгжүүлэхэд хүүхэд залууст зориулсан мэргэжлийн боловсрол, чиг баримжаа олгох сургалт явуулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг боловсронгуй болгож, нийгэмд ил тод, тэгш, хүртээмжтэй хүргэх асуудал чухал байр эзэлдэг.

Гэхдээ энд хамгийн гол анхаарах зүйл нь хүн амын ажил хөдөлмөр эрхлэх хүсэл тэмүүлэлийг бий болгохын тулд ажилтай хүн, ажилгүй хүн хоёрын ялгааг нийгэм эдийн засгийн талаас нь тод томруун харуулах явдал гэж үзэж байна. Тэгвэл ялгаа хэрхэн бий болгох вэ. Тэдний өөрийнхөө төлөө гэсэн идэвхи эрмэлзлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ.

Нийгмийн зөвшилцөлүүд дээр үндэслэн хөдөлмөрийн болон бусад хууль, журмаар зохицуулалт хийх замаар хөдөлмөр эрхэлж бүй хүмүүсийг тогтвортой ажиллах нөхцөл бололцоогоор хангах, ажил олгогч болон банкны тогтолцоогоор дамжуулан урт хугацааны бага хүүтэй зээлээр дамжуулан орон сууц болон бусад хүний хэрэглээний үнэ өндөр зүйлсээр хангах, ирээдүйд тогтвор суурьшилтай ажиллаж зээлийн өртгийг барагдуулдаг тогтолцоог бий болгох явдал гэж үзэж байна. Мөн даатгал болон бүртгэлийн системийг давхар уялдуулан хөгжүүлэх хэрэгтэй болно гэж үзэж байна.

Төр хүмүүсийн идэвхи санаачлагыг чөлөөлөх идэвхижүүлэхэд чиглэсэн энэ үйл явцыг бодлого, хууль, тусгай хөтөлбөрөөр дэмжиж, уялдуулж, найруулаж, идэвхижүүлж, хөгжлийн стратегид тусган хэрэгжүүлж болно.

Тэгш бус байдлыг багасгах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, илүү өргөн хүрээтэй эдийн засгийг хөгжүүлэх, иргэний боловсролыг нэмэгдүүлэх зэрэг бодлогоос гадна ажилтай хүн ажилгүй хүний “ялгаа”-г бий болгосноор хувь хүн, нийгмийг ажил хөдөлмөрт уриалан дуудаж, тэдний идэвхи санаачлагыг дээд зэргээр өдөөн хувь хүний ажил хөдөлмөрт хандах үнэлэмж, идэвхийг дээшлүүлэх боломж бидэнд байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)