ebugen : Номын тухай хэдэн үг...

Номын тухай хэдэн үг...

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Философи. социологи, эрхийн хүрээлэн 2008 онд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Даш-Ёндон редактортай “Монголын нийгмийн өөрчлөлт” нэртэй нэгэн сэдэвт хамтын бүтээл хэвлүүлэн гаргасан байна.

Тус бүтээлд 1990 оноос өнөөг хүртэл /2007 он/ өрнөсөн Монголын нийгмийн өөрчлөлтийг судалж, нийгэмд гарсан язгуур өөрчлөлтийг философи. социологи, улс төр судлал, эрх зүй болон эдийн засгийн ухааны үүднээс шинжилж, эрдмийн дүгнэлт гаргасан ба асуудлыг гол төлөв философи сэтгэлгээ, философичилсон судалгааны үүднээс авч үзсэн байна.

“Монголын нийгмийн өөрчлөлт” номын ач холбогдол нь 1990 оноос хойш манай нийгэмд өрнөсөн шилжилтийн үеийн олон янзын юмс үзэгдэл, олон янзын салбарын өөрчлөлтийг танин мэдэхэд тусалж, тэдгээрийн өвөрмөц болон нийтлэг шинж, дотоод хэлхээ холбоо, учир шалтгааны холбогдол, авцалдаа, зүй тогтолт чанарыг шинжлэх ухааны үүднээс дүгнэж гаргасанд оршино.

Хар үгээр хэлбэл нөгөө "Юу болоод өнгөрвөө" гэдэг шиг манай нийгэмд гарсан өөрчлөлтийн талаар цэгцтэй ойлголттой болох, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход тань дөхөм болох байх гэснээс энэхүү мэдээллийн чанартай зүйлийг орууллаа. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)