ebugen : Монгол заншил

Монгол заншил

Монголчууд бидэнд уламжилж ирсэн олон ёс, заншил бий ч чухам ямар учраас тэр ёс заншил үүсч, уламжлан ирэв, утга учир нь юу болох, ач холбогдол байна уу зэрэг олон асуултыг зүй ёсоор дагуулдаг билээ. Энэ талаар “Монголын ёс заншил, уламжлалын толь” билүү дээ нэг ном байсан санагдана. Байгаа хүмүүс тэр номноос оруулж байвал сонин байх болов уу. Миний хувьд юм уншиж байх зуур олж мэдсэн бага сага зүйлүүдээ оруулж байвал зүгээр санагдаад энэ сэдвийг эхлүүллээ, өргөн олонд нэмэрлэх зүйл байвал нээлттэй шүү.

Баатар хуйх иддэггүй ёсон

Нэн эрт үед Төв азийн нүүдэлчдийн дунд алсан дайсан, авласан ангийнхаа хуйхыг авах заншил буюу тоног авах ёс байжээ. Тэр заншил Хойд америкийн индиануудад нэлээн хожуу хүртэл хадгалагдан байсан байна. Хэдий үед юм бүү мэд, нэгэн хаан тэрхүү ёсыг цаазлан хорьсон тул түүнээс хойш тоног авах ёс үгүй болж, идсэн малынхаа толгойн баатар хуйхыг ч идэхээ больсон байна.

Жилийн 4 улиралд хийдэг баяр ёслолын талаар

“Цагаан сар”, “Үрс гаргах ёсон”, “Гүү барих”, “Тамганы найр” зэрэг нь эрт үеэс өвөг дээдсийн тахилга тайлгын уламжлалтай юм байна.

Сур харваа

Тээр хол газарт байх хэдэн сурыг сумаа хөөргөж ирээд гудайлтаар онодог Монгол сурын харвааг, шууд бай харвадаг харваатай харьцуулахад нэг л сонин санагддаг байж билээ. Одоо бодоход тэр нь их л учиртай ажээ. Юу гэвэл тэр өрсөн сур бол дайсны цэргийн жагсаал байж, Монгол нум тухайн үедээ хол тусгалтайгаараа алдартай, тэгээд нэмээд хамгийн хол харвах арга нь хэвтээ чиглэлд өнцөг гарган харвах явдал байжээ. Ийнхүү дайсныхаа сум тусаж үл хүрэх газраас тэнгэрээс сум унах мэт харван эгнээ юуг нь задалж ихээхэн хохирол учруулаад, дайсны сумны тусгал хүрэх газар ойртвол ухран дутааж өөрсний сум хүрэхээр зай барин харвасаар өөрсдөө хохирол багатай, тулалдааныг эхлүүлж, дайсны жагсаалын эмх цэгц алдагдсан, өөрсдийн сум дууссан үед сая довтлон ордог байсан байна. Энэ арга барилаас одоогийн сур харвааны хэлбэр тогтсон болов уу гэж бодогддог. Дашрамд хэлэхэд орчин үед ч гэсэн хэн хол харвадаг нь хүчирхэг байсаар байгаа бус уу. (Холын тусгалтай пуужин)

Жич: Монголчуудын дотоодын дайн буюу нэгдсэн улс байгуулах дайн тулаанууд хамгийн хэцүү байсан байх (бие биенийхээ арга барилыг мэддэг), харин гадагш хийсэн аян дайнууд цар хэмжээний хувьд том боловч арай амар хялбар байсан болов уу гэж бодогддог юм.  

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
умгауи (зочин)

Тахил тайлгын баярууд буюу үрс гаргах ёсон, г,унагаа барих, тамганы найрны зан үйлийн онцлогийг мэдэх улс байвал бичээрэй

ebugen (зочин)

Монголын нууц товчоонд Хэрэйд иргэнийг дагуулсан хэсэгт Хэрэйдийн Жирхинийг “Цуст тоног авагч Жирхин баатадыг“ гэж гарч байгаа нь тэд тоног авах ёстой байжээ гэж бодогдуулж байна.

e (зочин)

хүүхдийн хамрыг хөөдддөг бор халзан туулай болгодог учрыг мэдэх хүн байна уу

ebugen

Сыма ЦЦянийн “Түүхийн тэмдэглэл“-д “Цагаан сард Шаньюн их өргөөнд бүх дарга бага хуралдаанд цугларч, тахилга үйлдэнэ. Тавдугаар сард Луу хотод их хуралдаанд цугларч, өвгөд, тэнгэр, дэлхий, онгон, хайрхадад тахилга үйлдэнэ. Намар морь таргалахаар Дайлинд их хуралдаанд цугларч, хүн малын тоог бүртгэн шалгадаг“ гэжээ. Сүүлийн Дйлин хэмээхийг зарим судлаач тахилга тайлга гэсэн үгтэй холбож үздэг. Эндээс үзэхэд тахилга тайлгын ёс нэнэ эртний уламжлалтай байна.

ebugen (зочин)

Түргүүд 5-р сард тэнгэр тахидаг байв. Чжао Хун, Рубрук, Чжан Дэ хуй, Марко Поло, Инжинаш нарын мэдээгээр Монголчууд цагаан сар, 5-р сар, 8 сарын сүүл 9 сард тэнгэр тахин сацал өргөдөг байж. Эдгээрийг “Зулаг тахилга“ гэдэг байсан ба “Алтан товчид“ зулаг сацал гэх нэр байна.

йбй (зочин)

Гүү барих ёсныхоо талаар илүү их мэдээлэл тавьж болдоггүй юмуу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)