ebugen : Монгол үг олъё-9

Монгол үг олъё-9

Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” дээр нохой сургагч нарт сонирхолтой байж болох нэгэн мэдээлэл байна. Түүнд: Их хаанд (Хубилай сэцэн хаан) анч сайн нохой тэжээж сургадаг ах дүү Мянган, Баян гэдэг хоёр түмтийн (10 мянганы) ноён байсан ба тэр 2 түмт хааны анч нохдыг сахин харгалздаг, (нэг цэрэг 1-2 ба түүнээс дээш нохой арчилдаг байж) ав хомрогын үед нэгэн түмт нь цэнхэр өнгийн хувцсаар жигдэрч, нөгөө нь улаан хувцсаар жигдрэн хааны хоёр жигүүрт нэг өдөрчийн газар бүслэн бүрхэж ан авладаг байсан гэжээ. За тэгээд нохойноос гадна арслан, бар, чоно, бүргэд, харцага, шонхорыг анд сурган ав хомрого хийж байжээ.

Эндээс үзэхэд анх түүхэнд тэмдэглэгдсэн нохой сургагч Монгол хүмүүс бол миний мэдэхээр Мянган болоод Баян нар байх нь гэж бодлоо. үнээс өмнө ч байж болох юм, судлагдаагүй олон сурвалж байгаа) Миний сонирхолыг татсан нэг зүйл бол тэр хоёрыг “куничи” гэх бөгөөд нохой сахин харгалзагч гэсэн үг гэсэн нь бөгөөд куничи гэдэг үг болно. Хэдийгээр М.Поло өөрөө номоо бичээгүй хүнд хэлж бичүүлсэн, монгол хэлэнд буулгасан ном нь франц эхээс нь аваагүй, дам орос хэлнээс орчуулсан зэргээс үүдэн яг үнэн зөв дуудлагатай гэхэд эргэлзээтэй ч эрдэм номтой хэл судлаачид байвал утгыг нь тайлах биз, тэгвэл нэг Монгол үг олох минь тэр. Ямар ч байсан төгсгөлийн -чи бол орчин цагийн монгол хэлний ажил мэргэжил заасан -чин -жин гэсэн дагавар болов уу. Уг нь куничин биш нукичин (нохойчин) байсан бол амар байж дээ :) За тэгээд хэдэн үг оруулъя даа.

Хуушаан-Хятад дахь буддын шашны хөхийн урсгал, түүний лам хувраг

Бомбо-Даосын шашин суртахуун, бомбын шашин (бурхангүй газрын бомбо галзуурна)

Аруухан-төв голч бөгөөд хурц авхаалжтай, мөн зүс царай гоо сайхан

Алам - томхон нүх, гуу

Эрэх- ухах (Алам эрэх-нүх ухах)

Үрлэг жуу-ялтныг цагаатгах, өршөөлийн зарлигийн бичиг

Енгүүн (жингүүн, ингүүн, ингээн, жэнгүүн) өгүүлэх-худал цуу болон ёж үг, хатгаас үг хэлэх

Ловх-“Хорин наймтын тайлбар толь”-д “Хүн амьтан явахуйд, хөл шигдэх хөөвөр намаг бүхий, хөрсгүй боргойт газрыг ловх хэмээмүй” гэжээ.

Жирин-дундад үеийн монгол хэлэнд эм хүйсэнд “жирин” эр хүйсэнд “хоёр” гэдэг үгийг хэрэглэдэг байжээ  (Дорж Батаа хоёр, Хулан Турьхан жирин, жи-хоёр-жирэмсэн)

Билүүр-тахилгын идээ, шүүс

Манагарш-маргааш, маргаадар

Затгас-сараана цэцгийн үндэс, цагаан төмс (бас нэг цэцгийн нэр байна)

Сугусун-алгана загас

Чичуга-ташуур

Гөлми гувчуур-урхи тор... Энэ удаад ингээд завсарлая.

 

 

 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Эрдэнэ (зочин)

жи-жид-хожил хоёр хуваах

ebugen (зочин)

Монгол хэлэнд эм хүйсэнд хэрэглэгддэг -жин, жи, ч гэсэн залгаас дагаварууд байсан байна. Монголжин-монгол эмэгтэй, оюун урнаа жи-хоёр эмэгтэй, жирэмсэн-бие хоёрлосон эмэгтэй, хулагч, эрмэгч, хонгогч, цагаагч гүү-эм хүйс заасан зүс г.м

Коала

хуушаан??? хятад хэлэнд хө шан гэдэг. одоо ч гэсэн.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)