ebugen : “Авдар” оюу толгой-II

“Авдар” оюу толгой-II

Ойрын үед ч сонинтой шүү, манай 3-р номын ах, Айванхүү билүү, Еэвэнхүү билүү нөгөө хэн билээ дээ, за за нөгөө дархантай чинь “За зү” болчихсон гэнэ шүү. Би хэлээгүй юү, манай 3-р номын ах сүрхий гэж. За тэгээд л нүдээ аньсан чинь агаарт чихэр бурам нисэлдээд л арааны шүлс аяндаа гараад л сэтгэлдээ бол бялуурч байна шүү, ер нь, ойга... Хойд айлын ах нь ах нь гэж байгаад авчих гээд байдаг нөхөр харин өнгөрсөн хойно нь би нээж чадийш дээ ч гэх шиг, бас л ах нь ах нь гэх гээд байгаа юм уу хайшаа юм. Буян хөрш чимээгүй л байна, авах өгөхөө дэнсэлж л суугаа байлгүй дээ, хийдэг ажил нь тэр дээ. За за мориндоо явъя, урьд шөнө чөдөрлөөд орхисон газраа байгаа бол уу, дэгээд тэнэчихээгүй байгаа даа... Үгүй нээрээ, тэр дархан чинь бас ганцаараа биш юм гэнэлээ, Ороочинчин билүү дээ, ёстой нэг нэртэй цуутай дархантай хамтардаг юм гэсэн, тэрэнд бол ч төрөл бүрийн түлхүүр багаж хогоороо байдаг гэсэн шүү. Үгүй ингэхэд бид өөрсдөө хүрз зээтүү, алх сүхээ бариад дайрвал дийлэхгүй л байсан юм байх даа, за манайх ч олон авдартай даа, маниусын буян ч их юм даа, буянгаа бараад бузраа дэлгэчихгүй бол шүү дээ. Тэгэхдээ л ямар шидэт түлхүүр гэж байх биш дээ энэ хорвоо дээр чинь, маргааш гэхэд чихэртэй болчихгүй л байх даа, томцуул л сургаар нь өр зээл тавьчихгүй л бол, манайхны зарим нь ч хөөрөөд тэнгэрт гарсан байх, баярлаж болно, хөөрч болохгүй гэж нэг мэргэн хүн айлдсан санагдана. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг аа гэж...за тэр ч яахав, хэдэн хурууд маань байгаа, хоол болтол шийр зугаа гэж...ммм.

Морио хазаарлачихаад буцаж явсан чинь гэрийн баруун хойно хэдэн хүн бөөгнөж харагдана, яваад очсон чинь дээлээ нэлээн хөөргөж бүслээд, завьжиндаа бурсан хөөстэй, уурандаа мэнчийтэл улайсан маниасаа арай ахимаг, унаж яваад мориогийн үлгэр болсон Малууш залууш мэтийн манайхны хэдэн нөхдүүд байж байх юм. Бас ганц нэг чихэр харуулж цуглуулсан хэдэн багацуул ч харагдана. Яриагий нь жаал сонслоо, манийгаа загнаад ч байгаа юм уу, занаад ч байгаа юмуу нэлээн ширүүн байна аа. Тэгээд л тэр муу дархан болоод тохироо хийсэн, тохироог дэмжсэн томцуул багачуул болбоос намын бодлогийг хөсөрдүүлж, залуусын бодлыг хоёрдуулсан, Дүлзэн царайлсан, идээчин уучин, пийдал төрх нь бүрдсэн, завхай зайдан, архичин түүлэгчин гээд л, дагасан болоод дагуулсан хэдийн бөөрийг нь гаргаж, бөөсгийг нь сугалах юм болоод ч байх шиг, дарханыг ирэхээр нь зад амбаардаад хөгөөд явуулна ч гэх шиг сонсоод байвал зугаатай ч юм шиг байна шүү. Ядаж байхад хагархай тав, цуурай ес хоёрын хөөрч байгаа гэж. Цуурай ес гэснээс тэдний Хүжийн гал гэж нэг банди байна аа, дургүй их хүргэх юм аа, өмнө нь баахан худал ярьж, халуун хутгууш хийгээд тэрэндээ өөрөө түлэгдээд хавч шиг улайсан байх гэж бодсон чинь харин юу ч болоогүй юм шиг пөг пөг хийгээд л явах юм. За тэр ч яахав.

Үгүй тэгтэл нээрээ дарханаа амбаардаад л, бие биенийхээ бөөсгийг сугалаад эхэлбэл айл саахалтаас эхлээд л хорвоогоор нэг шившигээ дэлгэх байлгүй дээ, томцуул хэлэлцэж эедээд мань мэт нь битүүхэндээ дэмжээд за зү болчихлоо л гэж бодсон шүү дээ. Одоо харин мань дархчуулын ажиллахыг харж, нээхэд нь байлцаж, илүү дутуу хулуух вий, авдар савыг маань тараах вий, гэр орныг минь бусниулах вий, үнэн худал хэлэх вий, хэлсэн үгнээсээ буцах вий гэдгийг, томцуул харин эрдэнийг маань буруу юманд зарах вий, үрэн таран хийх вий, архи дарс хүүхэн шууханд өгчих вий, хөөрөг чулуу торго хоргой хурдан нэртэй хэдэн малаар сольчих вий, ганц нэгхэн чихрээр манийгаа хуураад өөрсдөө харин найрлаад дуусгачих вий гэдгийг харин ч нэг сайн харж байх хэрэгтэй дээ, хүүхдийн нүд ч хурц л байдагсан, тэгэхгүй бол юун бурам чихэр, бухын доодхыг харж үнэг турж үхэхийн үлгэр болно биз гэж бодогдож байхын, үгүй ер овоо хэрсүүжиж байгаа юм байх даа энэ одоо.

За за энэ хэд одоо адуу малаа боддоггүй юм байх даа, би ч морио эмээллээд адуундаа мордох уу даа...  

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
КО'шейк

Авдар нь араараа онгойчихгүй л бол яаахуу дээ

Бортур (зочин)

Адуундаа мордчихсон уу, тэгвэлч орчин үеийн хэлээр галт тэрэг хөдөлчихлөө гэсэн үг үү

ebugen

Хойд айлынхан солиороод өр мөрөө төл, шүүх цагдаадана ч гэх шиг, манайх уг нь төлчихсөншд, өөрсдөө хүртэл юм үлдээгүй ингээд боллоо, сайхан боллоо гээд л байсан улс чинь гэнэт өр мөр яриал, манай авдрыг бид онгойлгох байсан юм ч гэх шиг солиотой хүн шиг юм яриад унахийн. Худлаа сүрдүүлээд л манай бусад авдруудад л санаатай даг шүү, ер нь. Уг нь ч ингэхий нь ч манайхан ч гадарлаад байсан юм шиг байгаан, уул нь. Юу гэхээр байнашдээ, урдын бэрх цагт “хилс гэрээ“ гэж нэг юмаар газар нутагт нь байгууламж байгуулах онцгой эрх (концесс) хүчээр авдаг байсан нэг түүх байдагаа, яг тэрэнтэй адилхан гэрээг энэ хойд айл чинь манайд тулгаад авциишдээ. Манайхан ч тэгээд амыг нь хаачийл гэж бодоо байлгүй, дугуй л өгцийшд. Гээд новширдог байнашд. Ядаж байхад цуурай ес дагаж дэрвээд байх юм, манай ам бүлд л бүртгэлтэй юмсан уул нь, хүргэн бэр болохгээд байгаамуу хайшаин.

умгауи (зочин)

ТВ-нүүдэд нэр өгье
ТВ-9 цуурай ес, ТВ-5 хагархай тав, С-1 садар нэгэн, МН-25 мангар нойрны хорио тав, УБС-урт балай суртчилгаа, Одод-хуучин дэнлүүнүүд, ITV-ингээд тэнэгтээд байдгийн...

ebugen

news.mn Оюутолгойг ороохоор шийдэв үү?
http://www.news.mn/news/section=home/page=index#0.44988104564775866

egge (зочин)

ti5i678idk7i

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)