ebugen : How corruption works

How corruption works

Эхлэл 

Ардчилал хөгжиж эхлэж буй олон ядуу буурай орны өсвөр їеийнхэн сонгуулийн насанд хїрч иргэний эрхээ эдлэх эхний мөчөөсөө л авилгал гээч зїйлийн тухай сонсож эхлэдэг билээ. Шинэхэн сонгогчдыг тэр авилгал гээчийн учрыг олж амжаагїй байхад л тїїгээр айлган, тїїнээс аврахыг хїссэн улс төрчдийн шоу булж орхидог. Дөнгөж сонгууль өгөх гэж байгаа хїїхдїїд учрыг нь бїїр олохоо болидог. Тэд өөрсөддөө болон бусдад авилгал гээч ер нь юу юм бэ гэдэг асуултыг тавьж тїїнийг танин мэдэхийг хїсэх боловч аймшигтай хадны мангаа гэх маягийн хариултаас өөр тодорхой зїйл олж сонсдоггїй. 

Энэ асуултын хариуг хїїхэд залуучуудад ойлгуулахыг л энд хичээсэн болно. 

Ер нь авилгал ийн урт удаан хугацаанд оршин тогтноод байхыг бодоход тїїний "байнгын ажиллагааны" зїй тогтол байж таарч байгаа ‏юм. Т‎эгэхээр энэ авилгал чухам яаж ажилладаг юм бол? Тїїний зарчим нь юу вэ? Тїїнээс салах гэж оролдох нь хэр утга учиртай зїйл вэ? Авилгалаас ангижрах боломж ер нь бий юу? гэх зэрэг олон олон асуулт залуусын өмнө босож ирдэг. 

Авилгалын тухай маш олон янзын тодорхойлолт томъёолол байх боловч ерөнхийдөө бїгд нэг утгатай байдаг. Ер нь бол авилгал гэдэг нь хэн нэгэн этгээд өөр нэгэн эрх бїхий этгээдээс аливаа нэгэн давуу эрхийг хууль ёсноос гадуур худалдан авах байдлаар илэрдэг билээ. Нийтээрээ ч ингэж ойлгодог. 

Эрх бїхий этгээд ба ард тїмний їїсэл 

Авилгал хэрхэн їїсэв? Тїїнийг їїсгэх хэрэгцээ нь юу байв.Авилгал бол төртэй салшгїй холбоотой їзэгдэл тул тїїнийг їїслийг төрийн їїсэлтэй холбон їзэх хэрэгтэй юм. 

Хїн төрөлхтөн галыг эзэмшсэнээсээ хойш анхны төр улсаа байгуулах хїртлээ олон зуун мянган жилийг элээсэн билээ. Хїй нэгдлийн хэмээн нэрлэгддэг тэр їед хїмїїс хязгааргїй их эрхтэй бас хязгааргїй их эрхгїй байсан юм. Энэ нь тэд нэгнийгээ барьж идэж болох хїртэл эрхээр хангагдсан байхад їїний хажуугаар хэн нэгэнд нь идїїлж болох хїртэл аюулаар хїрээлэгддэг байснаар нотлогддог. Хїй нэгдлийнхний хязгааргїй эрхїїдийг зөвхөн байгалийн хїчин зїйлс болон тэдний ойролцоо нутагладаг дайсагнагч бусад овог аймгууд л хязгаарлаж байлаа.Гэвч хїй нэгдлийн їед овог аймгууд нэг нэгнээсээ харьцангуй алс хол амьдарцгаадаг байсан тул эрхийн асуудалтай холбоотой байнгын зөрчилдөөн бараг байхгїй байсан ба мөн харилцан идэвхтэй цус холилдох явдал гардаггїйгээс оюун ухааны хувьд ч сїрхий тэлж чадахгїй байсаар сїїлчийн мөстөлтийн эринтэй золгосон байдаг. 

Одоогоос 20000 орчим жилийн тэртээгээс эхлэсэн сїїлчийн их мөстөлт нь дэлхийн дээр тархан суурьшиж байсан хїй нэгдлийн овог аймгуудыг дулаан уур амьсгалтай газар нутгууд руу шахан нїїлгэж хїн амын анхны том бөөгнөрлїїдийг буй болгосон нь ард тїмнїїдийн їїслийн эхийг тависан гэж їзэж байна. 

Их мөстлөгийн тїрэлтэнд шахагдан нягтарснаас їїссэн анхны ард тїмнїїд нь эхэндээ нэг нэгнийхээ эрхийг огт хїлээн зөвшөөрдөггїй, цаашилбал нэгнийгээ барьж идэхээс ч буцдаггїй хязгааргїй эрхїїдийн олонлог байсан ба эрхїїдийн байнгын ширїїн зөрчилдөөн нь хэн нэгэн зохицуулагчийг буй болгоход хїргэсэн нь анхны төрийн їїсэл болсон гэж їзэж болно. Анхны ард тїмнїїд їїсэж байсан їеийн тэмцэлтэй төсөөтэй їйл явдлууд өнөөдөр ч гэсэн африкийн шинээр буй болсон улс орнуудад овог аймгуудын хоорондын цуст мөргөлдөөн хэлбэрээрээ оршин байсаар байна. Овог аймгуудын тэмцэлдээн дунд хїмїїсийн зарим хэсэг нь өөртөө байсан бїх эрхээ алдан боол болцгоосон ба зарим хэсэг нь эрхээ нэмэгдїїлэн боолийн эзэд болцгоосон байдаг. Мөн нэлээд хэсэг нь эрхээ хамгаалан їлдэж жирийн иргэд болцгоожээ. Анхны төрт нийгмийн тїїх боолын нийгмээс эхлэн тоологддогийн учир шалтгаан ийм буюу. Их мөслөгөөс анхны төрт улсууд їїсэх хїртэл хїн төрөлхтөн мөн л олон мянган жилийг зарцуулсан байдаг.

Төр анх їїсэхдээ зохицуулагчийн л їїрэгтэй байсан. Зохицуулагч нь бусдаас давуу эрхгїйгээр ямар ч асуудлыг зохицуулах бололцоогїй байсан тул хїмїїс эхэндээ зохицуулагчид өөрсдөөсөө давуу зарим эрхїїдийг олгож тїїнийг нь хїлээн зөвшөөрсөөр иржээ. 

Гэвч яваандаа тэрхїї зохицуулагч өөртөө олгогдсоноос ч илїї эрхїїдийг бусдаас булаан авсаар даварсан төрийн анхны хэлбэр болох хаант төрийн їїслийг тавьжээ. Ингэж авилгалын їндсэн субъектийн нэг болох эрх бїхий этгээд їїссэн тїїхтэй. 

Анхны зохицуулагчид аливаа зөрчлийг өөрийн їзэмжээр л шийдэн зохицуулахыг оролддог байж. Гэвч їїссэн зөрчил нэг бїрийг шийдвэрлэх нь нэгэн биеээр хийж гїйцэшгїй зїйл байсан тул тэд нийтэд їйлчлэх аман журмуудыг гаргаж эхэлжээ. Дараа нь соёл хөгжихийн хэрээр бичиг їсэгтэй болж тэрхїї журмуудаа бичгэн хэлбэрт буулгаж эхэлсэн байна. Ингэж анхны хууль эрх зїй їїсжээ. Эрт їеийн хуулиудаас хамгийн боловсронгуй хэлбэрийг олж чадсан нь эртний Ромын 12 хїснэгтийн (twelve tables) хууль юм. (Энэ нь анхны тооллын систем 12-ын систем байсантай холбоотой ч байж магадгїй. Хїмїїс нэлээд хожуу л 10-ын тооллын системд орсон тїїхтэй) 

Хууль нь эхэндээ зохицуулагчийн санаа бодлын илрэл байсан боловч дараа нь тїїний зохиогчийн санаа бодлоос ч ангид шийдвэр гаргах хэрэглїїр болсон байна.

 

Гэвч хууль журам зохиогчид нь хїн л юм болсон хойно амьдралын бїх асуудлыг зохицуулах хуулиудыг бодож олж чаддаггїй байжээ. Зохицуулагчийн зохицуулах їндсэн арга хэлбэр нь ямар нэгэн эрхийг олгох эсхїл эрхийг хасах їйлдэл байжээ. Одоо ч энэ арга нь төрийн зохицуулалтын їндсэн арга хэлбэр болж хадгалагдсан байна. 

Авилгал ба төрийн зохицуулалт 

Бидний мэдэх хїний нийгмийн тїїх бол хїнд байгалаас нь заяагдсан боловч цаг хугацааны нугачаанд алдагдсан тэр эрхїїдээ сэргээлгэхийн төлөөх тэмцэл, оролдлогуудын тїїх юм. 

Хїмїїс эрхээ сэргээхийн тулд эрх мэдэлтэнд їнэнчээр зїтгэх, тїїний өмнө гавъяа байгуулан урамшил авах, тогтоосон ёс журмыг сахин биелїїлэх эсхїл тїїний эсрэг тэмцэж эрх мэдлээ хїчирхийлэлийн замаар булаан авах зэрэг аргуудыг хэрэглэхээс гадна эрх мэдлийг зїгээр л худалдан авах аргыг өргөнөөр хэрэглэж иржээ. Эрх мэдлийг ийнхїї худалдан авах аргыг бид өнөөдөр авилгал хэмээн нэрлэж байна. 

Төрийн гїйцэтгэж буй зохицуулалт нь ямар ч нийгэмд эрхийн хуваарилалтаар илэрдэг. Тухайлбал хэн нэгэнд ямар нэгэн бизнес, їйл ажиллагаа эрхэлж болно гэдэг эрх олгох эсхїл болохгїй гэдэг хориг тавих байдлаар төрийн зохицуулалт хїрдэг юм. Харин авилгал нь өөрийн өмнөх болохгїй гэдэг хоригийг болно гэдэг зөвшөөрөл болгон хувиргадаг, бусдын өмнөх болно гэсэн зөвшөөрлийг болохгїй гэдэг хориг болгон өөрчилдөг шидэт дохиурын їїрэг гїйцэтгэдэг юм. 

Нийгмийн амьдрал асар баялаг бөгөөд улам л баяжиж байдаг. Зохицуулалтанд хамрагдвал зохих асуудлууд ч өдөр бїр өсөн нэмэгдэж байдаг. Хэрвээ төр нь зохицуулалтын механизмаа боловсронгуй болгож нийгмийг зохицуулалтандаа бїрэн хамруулж чадахгїй байгаад байвал тэр орхигдсон орон зайг авилгал эзлэн нийгмийг зохицуулж эхлэдэг. Єөрөөр хэлбэл авилгал нь нийгмийн зохицуулалтын бїрэлдхїїн хэсэг мөн юм. Эрх зїйн зохицуулалт сайн хөгжсөн газарт авилга бага байдаг, харин тийм зохицуулат муу газарт авилга их байдаг. 

Їїнийг хялбаршуулан ойлгохын тулд авилгалыг доорхи томъёололд оруулан судлаж болно.

T= K* L + C (1) 

T- төрийн зохицуулалтанд хамрагдвал зохих їйл ажиллагаа; 

C- авилгалаар зохицуулагдаж буй їйл ажиллагаа; 

L- хууль журмын дагуу зохицуулагдаж буй їл ажиллагаа;

K- хуулийн хэрэгжилт, эрх зїй нь амьралтай хэрхэн нийцэж байгааг харуулсан коэффициент. K нь 0-ээс их 1-ээс бага гэсэн нөхцөлийг хангасан байх юм. K=K1K2K3..Kn 

Тэгэхлээр авилгалыг доохи маягаар илэрхийлж болох нь 

C = T -K* L (2) 

Эндээс авилгалыг тэгтэй тэнцїїлэх арга замууд харагдах ёстой.

Авилгалыг тэгтэй тэнцїїлэх їндсэн нөхцөл нь 

T = K * L (3) юм. 

Єөрөөр хэлбэл төрийн зохицуулалтанд хамрагдах ёстой бїхэн л тїїнд хамрагдсан байх ёстой гэсэн їг. Харин эсрэгээр K болон L нь тэг рїї тэмїїлэх нөхцөлд C буюу авилгалд ихэнх зохицуулалт ноогдож нийгэмд авилгал газар авдаг. 

Томъёолол (1)-д байгаа Т буюу төрийн зохицуулалтанд хамрагдах їйл ажиллагаанууд цаг хугацаа өнгөрөх тутамд нийгэм эдийн засгийн хөгжилөөс хамааран байнга өсөн нэмэгдэж байдаг. Энэ їед төрийн зохицуулалтын механизмууд нийгэм эдийн засгийн хөгжил, өөрчлөлттэй уялдаатайгаар уян хатан өөрлөгдөж чадаахгїй бол тїїний орон зайг авилгал тэр дор нь эзлэн авдаг.

T+dT(t)= K* L + (C +dC(t)) (4) 

dT(t)= dC(t) (5) 

буюу зохицуулах асуудлын өсөлт нь авилгалын өсөлттэй тэнцэж ирдэг. 

Авилгалын газар авах їндсэн шалтгаан нь төрийн зохицуулалтын механизмын хоцрогдол байдаг нь эндээс харагдаж байна. 

Авилгалыг төрийн эрх баригчдын оюун санааны залхуурлын бїтээгдхїїн гэж нэрлэж бас болно. Нэгэнт авилгал нь олон оронд бодитоор оршин байгаа, тэрээр нийгмийн өөрийн зохицуулалтын маш том бїрэлдхїїн хэсэг болж байгаа нь хїлээн зөвшөөрөхөөс өөр аргагїй факт юм. 

Авилгалын їїсэн өргөжих шалтгаан нь ниймийн зохицуулалтанд хамрагдах хэрэгцээ гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. 

Авилгал ба ядуурал 

Авилгал нь нийгмийн зохицуулалтанд оролцож, төрийн хөшїїн механизмыг буруу арга замаар ч болов хөдөлгөөнд оруулж чаддагаараа хөгжил дэвшлийг тодорхой шатаар тодорхой цаг їеїїдэд хөдөлгөгч нь болдог. 

Авилгал хамгийн их газар авлаа хэмээн шуугиж байгаа сїїлийн 15 жилд л гэхэд Монголын эдийн засаг өсөн өссөөр жилийн өсөлт нь 10.6 хувьд хїрсэн нь хөгжлийн хурдцаар азийн баруудаас ч давсан хэрэг болж байна. Їїний гол шалтгаан нь өөрөө зохицуулж чаддаггїй, өрөөлийг чөлөөтэй тавьдаггїй хөшїїн хойрго социалист төрийг авилгалтайгаа хамжаад ч болов нийгмийг зохицуулахыг оролдсон "ардчилсан" төрөөр солисон явдал юм.

Авилгал нь авилга авагчийн амьжиргааг эрс дээшлїїлдэг, авилга өгөгчийн биенесийн саадыг арилгадаг тул хэн хэнд нь хөрөнгийн хуримтлалыг буй болгодог тустай. Энэхїї "сул" орж ирсэн мөнгө нь юун тїрїїнд тансаг хэрэглээг буй болгож нийгмийн тодорхой давхрагт чиглэсэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжихөд хїргэдэг.

Эртний Ромд ч тийм байсан өнөөгийн олон оронд тийм байна. Єнөөдрийн тансаг хэрэглээний бїтээн босголт, їнэ ихтэй орон сууц, байшин , харшуудын ихэнх нь авилгалчдын хэрэгцээнд нийлїїлэгдэж байгаа нь їїний нотолгоо. 

Мөн төрийн албан хаагчдын "цалингаа хэмнэж байж" авсан өндөр їнэтэй хэрэглээ, тансаг завь, унаанууд бас давхар нотолгоо болж болно. 

Эртний Мисир, Герег, Ромын мөхлийн өмнөх бїтээн босголт, гаж цэнгэл, Францын хувьсгалын өмнөх тансаг язгууртны нийгэм, 20-р зууны эхэн їеийн Европ, Оросын амьдралаас тасархай аристократууд, Латин америк, Ази Африкийн олон оронд өрнөсөн "хувьсгал"-ын өмнөх нийгэм нь бїгд авилгалаас санхїїжигдсэн тансаг хэрэглээний хөгжил цэцэглэл байлаа. Монголд хїртэл 1932 оны ардын бослогын өмнөх хамтрал коммуны нийгэм хэрдээ л тансаг байв. Тэр їед хамтрал коммуны этгээдїїд ёстой л хїний юмаар хїїдэгнэж, дураараа дургин дунд чөмгөөрөө жиргэж байсан гэдэг. 

Авилгал нь төрийн нийгмээ зохицуулах чадвартай холбоотойг дээр өгїїлсэн. Ємнө тайлбарласан томъёонд байгаа K буюу хууль хэрэгжилтийн коэффициентэд нөлөөлж буй хїчин зїйлїїдийг нарийвчлан судлах нь чухал . 

Хууль завхруулах їндсэн шалтгаануудын нэг нь төрийн албан хаагчдын ядуурал мөн. Төрийн албан хаагчид гэдэг бол бусадтай л адилхан хїмїїс. Ар гэртэй, амьдрал ахуйтай байдаг. Тэд орон байр авах, унаа тэрэг унах, хямд бус эд зїйл авах, їр хїїхэддээ боловсрол олгох асар их хэрэгцээтэй байдаг юм. 

Ер нь бол ямар ч баян улс гїрэн төрийн албан хаагчиддаа хангалттай хэмжээний цалин хөлс олгож чаддаггїй. Зах зээл хөгжсөн улс орнуудад хїний амьдралын наад захын хэрэгцээг хангахад чиглэсэн зээлийн тогтолцоонуудыг бий болгож энэ асуудлуудыг нийгэмд хїндрэлгїйгээр шийддэг юм. Хїн ажилтай л болж чадвал байр сууц, унаа тэрэг, хїїхдийн боловсрол зэрэг их хэмжээний хөрөнгө шаардагдах зїйлсээ зээлээр авах боломжтой болсон байдаг. Єндөр хөгжсөн орнуудад олон сая хїн бараг тэтгэвэртээ гартлаа зээлээ төлсөөр л байдаг юм шїї. Энэ нь тэднийг нэг ажилдаа їнэчээр зїтгэж тїїндээ амжилт гаргах эрмэлзлийг төрїїлэх хөшїїрэг нь болж өгдөг. Иймээс л їндэсний бїтээмжїїд нь нэмэгдэж улс орны хөгжил нь эрчимтэй урагшлаж чаддаг юм. 

Харин буурай хөгжилтэй олон оронд зах зээлийн тогтолцоо бїрэн бїрэлдэж чадаагїйгээс төрийн албан хаагчид нь байнга ацан шалаанд орж байдаг. Энэ байдал нь тэдний өөртөө байгаа эрх мэдлээсээ зарж хэрэгцээгээ хангахад хїргэдэг юм. Монгол шиг орнуудад жишээ нь зах зээлийн нийгэмд орсон гээд байгаа боловч юмыг баруун зїїнээрээ солидог "зах"-ын нийгэмд дөнгөж хїрчих‎ээд, харин "зээлийн" тогтолцоо нь н‎элээд сул буюу хаягдсан байдаг. Энд би орон сууцны зээл, машин, эд хогшил, боловсролын зээлийн зөв систем байхгїйгээс төрийн албан хаагчид авилгал руу нийтээрээ хальтарч байгааг хэлэх гэсэн юм. Гадаадын зээл тусламжийг зээлийн энэ системийг хөл дээрээ бат зогсоход нь чиглїїлбэл авилгалтай хамгийн їр дїнтэй тэмцэх арга болж ч магадгїй гэж бодож байна. 

Хөгжсөн орнуудад бол эхлээд хэрэгцээтэй бїхнээ зээлээр авчихаад дараа нь цувуулж төлж болдог. Нэгэнт зээлээр авч байгаа тул орлогын эх їїсвэр нь хууль ёсны бөгөөд тогтмол төдийгїй тїїнийг нуух шаардлагагїй болдог. Энэ тохиолдолд бас хууль бус орлогыг өөрийн болгоход хїндрэлтэй болж ирдэг.

Засаглал нь жигдэрсэн улс орнуудад хууль бус орлого олохоор оролдоод ажлаасаа хусагдвал зээлсэн бїхнээ алдана. Тїїнд дахин хэн ч итгэж зээл өгөхгїй. З‎ээл нь нэг талдаа байр, унаа, хїїхдийн сургалтын төлбөр болж ирж байгаа боловч зээлээ төлдөг сахилга бат нь хїнийг нийгэмд байр суурьтай байлгах шалгуур болж байдаг. Ийм л зээлийн хатуу хууль їйлчилж байдаг учраас барууны орнуудын төрийн албанд авилгалын їр ургадаггїй байна. 

Харин буурай орнуудад эхлээд мөнгөө олчихоод дараа нь амьдралаа төвхнїїл гэдэг з‎ээлгїй зарчим їйлчилсээр байна. Амьдралаа їн‎энчээр төвхнїїлэхэд бїх амьдрал нь ч бараг хїрэлцэхгїй їед ийм системийн їр дїн нь авилгал болж хавтгайрдаг юм. 

Авилгалын бас нэг сөрөг нөлөөлөл нь буурай эдийн засагтай, хязгаарлагдмал зах зээлтэй орны хувьд зах зээлийг нь авилгал өгч чадаж байгаа цөөхөн бизнесийн эрх мэдэлд аваачдаг. Нийгмийн їлдэж байгаа хэсэгт ноогдох зах зээл улам бїр хомсдсоор байдаг байна. Нэгэнт зах зээлгїй болсон жижиг дунд, заримдаа том бизнесїїд їй олноороо дампуурч ажилгїйдэл, ядуурал хавтгайрдаг юм. Авилгал ядуурлын шалтгаан болдог логик ердөө л энэ. 

Энэ ядуурал нь ардчилалыг эдийн засгийн аргаар хумиж эхлэдэг. Хязгаарлагдмал зах зээлтэй улсын иргэд хэт баян, хэт ядуу гэсэн 2 туйл руу улам бїр хуваагдахын хамтаар улс төрийн сонгуульд өөрийн бодолтой оролцож чаддаг хїчин болох дундаж ангийн эзлэх хувийн жин їлэмж хэмжээгээр багасдаг. Дундаж ангид харъяалагдан їлдэж чадагсад нь ямар нэгэн байдлаар авилгалтай холбоотойгоор л оршин тогтнохоос өөр аргагїйд хїрдэг юм. Дундаж ангид хамрагдах магадлалтай бусад хэсэг нь ямар ч аргаар хамаагїй гадаадад дїрвэн гарцгаадаг. Дундаж анги бараг устсанаар төрийн татварын орлого тодорхой тївшинд хїрээд зогсонги байдалд орж эхлэдэг ба улс төрийн сонгуулиуд улам популист шинж чанартай болж ирдэг. Дїнд нь татвар огт төлдөггїй, төрийн мөнгөний зарцуулалтыг огт сонирхдоггїй ядуусын масс сонгуулийн хувь заяаг шийдэхэд хїрдэг. Энэ тохиолдолд хичнээн лебирал ардчилсан їзэл баримтлалтай улс төрийн хїчин байлаа ч сонгуульд ямар нэгэн байдлаар амжилт олохын тулд популизм руу хальтарсан зорилт дэвшїїлэн улс төрд хїчээ їзэхээс аргагїй хїрдэг юм. Тэд ийм аргаар цаг зуурын амжилт олох боловч сонгуулийн їеээр дэвшїїлсэн илїї популист зорилтдоо бїдэрч эхлэдэг. Ядуусыг ажилтай болгох чадвар бїхий дундаж анги нийгмийн баян ба ядуу давхрагуудад шахагдан цөөрснөөс эрх баригчдид популист зорилтоо хэрэгжїїлэхийн тулд нийгмийн дээд давхрагууд болох цөөн баячуудтай ойртон нөхөрлөхөөс өөр аргагїй болж ирдэг. Тэд баячуудад илїї таатай нөхцөл, илїї эрх мэдлийг олгож тэднээс популизмдаа хэрэгтэй мөнгө сааж авахыг хичээдэг. Гэвч баячуудын татварт болон бусад хэлбэрээр өгч байгаа мөнгө нь їй олон болж їржсэн ядуучуудыг өөд нь татахад хаана нь ч хїрдэггїй. Тиймээс олсон жаахан мөнгөөрөө баахан "ядуурлаас аврах" хурал шоу хийсээр өнгөрдөг. Ядуурал зөвхөн цаасан дээр буурч, эдийн засаг хурал цуглаан дээр өсөж эхлэдэг. Нийгмийн хөгжлийг олсон их хөрөнгөндөө барьцаалагдсан баячууд, олдож магадгїй зїсэм талхандаа барьцаалагдсан ядуучууд тодорхойлж эхлэдэг. Єөрөөр хэлбэл бие даасан өөрийн бодолтой нийгмийн гишїїд болох дундаж давхрагынхан цөөрч ирдэг. Энэ л авилгал ардчилалыг боомлидог шалтгаан болдог билээ. Олон оронд тогтсон авторитари дэглэмийн їїслийн нууц нь энэ. Авторитари дэглэмтэй орнуудад бие даасан їзэл бодолтнууд буюу дундаж давхрагийнхан цөөрснөөс їїдэлтэйгээр сонгуулийн гаж практикууд хэвшмэл болж эрх баригчид нь ядуу ард тїмнийхээ саналыг өөрсдийнх нь болон баячуудын мөнгөөр худалдан авч эхлэдэг. Ингэж сонгуульчлагдсан дарангуйлал руу нялх ардчилалтай улс орнууд хальтарч эхлэдэг юм. 

Авилгалаар төрийн машиныг "тослох" нь тїїнийг усаар "тослосоноос" ялгаагїй байдаг тул тийм машин хол явж чаддаггїй юм. Эвдэрчихдэг. Їїнийг төрийн хямрал гэж нэрлэх нь ч бий. Төрийг хямралаас авилгалыг халахгїйгээр аврах боломжгїй. Авилгалыг халахгїйгээр ард олныг ядуурлаас ч ангижруулах боломжгїй. 

Социалист гэгдэж байсан ихэнх орнууд 15 жилийн дараа уруудах эсхїл өгсөх салаа замын уулзварт ирчихээд байгаа юм. Уруудах машинд хөдөлгїїрийн тос байтугай хөдөлгїїр нь бараг өөрөө ч хэрэггїй байдаг. Харин өгсөх машинд бїх механизм зөв ажиллаж байх шаардлагатай байдаг юм шїї. 

Зөвшилцөл ба фашизм 

Хагас ардчилалтай улсад төрийн эрхийг улс төрийн хїчнїїд ээлжлэн барьж байх їед авилгал бас өөрийн хэмнэл хугацаатай байдаг. Нэг улс төрийн хїчин олон нийтээс оноо авахын тулд нөгөө улс төрийн хїчнийхээ авилгал хээл хахуулийн бїх булхайг олонд дэлгэн тавидаг. Харин их эвслийн буюу зөвшилцөлийн засгийн їед авилгалтай тэмцэх явдал їйл ажиллагаа байхаа больж, зїгээр нь хоосон яриа болж хувирдаг. Учир нь ард олноос улс төрийн оноо авах гол хэрэгслэл болгодог авилгалын хэрэгт нэгнийгээ буруутгахаа зогсоож байж л хамтарч төр барих боломж гарч ирдэг юм. Зөвшилцөлийн эрх баригчид авилгалын тухай дурсахыг ч хїсдэггїй бөгөөд дурссан нэгнийгээ ад їзэж эхэлдэг. Авилгал нь зөвшилцлийн засгийн їед эдгэсэн шарх мэт далд байдалд ордог боловч нийгмийн бие махбодийг дотуур цус алдах лугаа адил улам хорлонтойгоор хөнөөж эхлэдэг юм. Хамтарч төр барих хугацаандаа хамтарч авилгалтай тэмцсэн засгийн газрууд ч бас цөөнгїй бий. Тийм засгийг байгуулж чадсан улсын хөгжил їлэмж хурдацтай урагшладаг билээ. 

Авилгал авч байгаа, авилгал өгч байгаа хэн нь ч өөрийн їр хїїхдийнхээ сайн сайхан ирээдїйн төлөө энэ нїглийг хийж байна гэдэгтэй бат итгэцгээсэн байдаг. Авилгалчдын ихэнх нь гэр бїлийн тїшиг тулгуур халамжит хань, їлгэр жишээ эцэг эх байх нь олонтаа. Гэвч тэд авилгал өгч, авснаараа їр хїїхэддээ маш аймшигтай , эмгэнэлтэй ирээдїйг бэлтгэж байдаг билээ. Харамсалтай нь цөөнгїй авилгалчин їр хїїхдээ гадаадад гаргаад амар сайханд нь жаргуулна хэмээн гэнэхнээр мөрөөдөх боловч гадаадад гарсан зарим нэгнийх нь хїїхдїїд тансаг амьдралд умбан, хар тамхинд донтож улам доройтох ба ухаалаг зарим нь бузар бурангуйн їнэний учрыг олмогцоо эцэг эхээ жигшин зэвїїцэж хөндийрөх нь бий. Гэвч ихэнхийнх нь їр хїїхдийг эх оронд нь зэрлэг харгис ирээдїй хїлээж байдаг. 

Эдийн засаг дахь авилгалын гол зорилго нь зах зээлийг шударга бусаар булаан авах явдал байдаг. Нэгэнт зах зээлээсээ шахагдсан олон хїн юу хийж хэрхэн яаж амь зуух вэ гэсэн асуултанд тулж очдог юм. Зах зээлээс шахагдагсдын тун цөөхөн хэсэг нь л өөр зах зээлд шилжин амьдралаа цааш авч явах бололцоог олж хардаг. Энэ нь хөрөнгийн нөөц, мэдлэг боловсролын тївшинтэй шууд холбоотой байх ч тал бий. Їлдсэн хэсэг нь шууд ядуурлын ангал руу нисдэг. Хїмїїс энэ ангалаас гарахаар тэмцэхдээ янц бїрийн арга хэрэглэдэг. Тэдний ихэнх нь энэ ангалаас хууль ёсны дагуу гарах аргыг олж харж чаддаггїй. Їр дїнд нь нийгэмд гэмт хэрэг, хулгай дээрэм, хїчирхийлэл газар авдаг. 

Зах зээлээсээ авилгалчдын хичээл зїтгэлээр шахагдсан хїмїїс авилгалчид болон хууль ёсоор аж төрж байгаа бусад хїмїїсийг дайсагнасан нїдээр харж эхлэдэг. Тэд маш олноороо хууль бус бизнест хөл тавидаг. Хар тамхи, хууль бус дамын наймаа, хїн хулгайлах, барьцаалах їзэгдэл газар авдаг. Тэд авилгалчдын їр хїїхдийг барьцаалж, тэднийг алж, хїчирхийлж, зэвсэг, хар тамхи худалдаж эхлэдэг. Нийгэм айдас хїйдэсд автдаг. Энэ їед ард олон эмх замбараагїй байдалд цэг тавих хїчтэй гаруудыг хїсэж эхлэдэг. Тэр їед төрийн зїгээс гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг чангатгахын тулд цагдаагийн хїчинд илїї эрх дарх олгож эхлэдэг. Цагдаа, цэргийнхэн гэмт хэрэгтнїїдтэйгээ тэмцэхийг оролдож байхдаа жирийн иргэдийн эрхэнд бага багаар халдсаар яваандаа нөгөө талд буй гэмт хэрэгтнїїдээсээ ялгаагїй хїчирхийлэгчид болж хувирдаг. Ялангуяа энэ їзэгдэл цагдаагийн төвлөрсөн байгууллагатай орнуудад элбэг тохиолддог юм. 

Цагдаагийн эрх мэдэлтнїїд ямар ч ял шийтгэлгїйгээр нийгэмд ноёрхож чадах бяр нь амтагдаад ирэхийн цагт тэд нэг л шөнө төрийн эргэлт хийх нь бий. Тийм төрийн эргэлтїїдийг хар хурандаа нарын эргэлт гэж нэрлэдэг юм. Энэ өгїїлсэн зураглалын жишээг латин америк, африк, ази тивїїдээс олноор нь олж болно. Ингэж "ардчилсан" зөвшилцлийн засаг авилгалын тусламжтайгаар фашизм болох нь бий. Энэ їзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд ихэнх орнуудад цагдааг орон нутгийн удирдлагын мэдэлд байлгадаг ба тийм цагдаагийн хїчнїїд төрийн эргэлт хийх хэмжээнд хїртлээ томорч чаддаггїй байна. 

Цэрэг цагдаагийн эрхтнїїд төрийн эрхэнд гармагцаа ард олны дургуйцлийг өөр зїгт чиглїїлэхийн тулд улс орондоо шинэ дайсан бодож олдог. Арьсны їзэл, гадаадын тїрэмгийлэлийн аюул, дотоодын дайснууд бол ихэнхдээ фашистууд засгийн эрхэнд гарсныхаа дараа бодож олдог зїйлс. 

Хїчирхийлэгчид улс орныхоо эдийн засгийг нэг зїйлд тухайлбал дайн тулаанд бэлтгэх зэрэгт хїчээр чиглїїлдэг болон олон ажилгїйчїїдийг цэргийн албанд татаж зохион байгуулалтанд оруулж чаддагаас эхэндээ улсын эдийн засаг нь өндийж эхлэдэг. Гэвч өсөлт удаан їргэлжилдэггїй. Ийм нийгэм баялаг бїтээхээсээ илїїтэйгээр байгаа баялагаа нэг гарт төвлөрїїлэн устгалд илгээдэг. Тэгээд дайн тулаан хийхээр оролдсоор мөхөлдөө ойртдог юм. 

Цагдаагийн хїчин төрийн эргэлт гаргадаггїй юмаа гэхэд авилгал гаарсан нийгэм нь гэмт хэрэгтнїїдийн хяналтанд бараг бїрэн ордог билээ. Гэмт хэрэгтнїїддээ дарлагдсан нийгмийн жишээг хуучин ЗХУ-ын бїрэлдхїїнд байсан ихэнх улсаас дэндїї ихээр нь олж болно. 

Ард тїмний хяналт ба їндэсний аюулгїй байдал 

Улс төрийн сөргөлдөгч хїчнїїд нэгдэж төр барьж байгаа їед авилгалыг нийтэд ил болгох нь цэвэр хэвлэл мэдээлэийнхний їїрэг болон їлддэг билээ. Хэвлэлийн эрх чөлөө нь ард тїмэнд олгогдсон төрөө хянах эрх чөлөөний їндэс суурь нь юм. Төрийг зөв буруу ажил, їйлдэл хийснээр нь бус харин хэвлэлийн эрх чөлөөнд хэрхэн хїндэтгэлтэйгээр хандаж байгаагаар нь хїлээн авч їнэлэх нь хамгийн зөв байх. Төрийн зїгээс хэвлэлийн эрх чөлөөнд хандах хандлага нь тэдний ард тїмэндээ хандах хандлагын илрэл байдаг. Төрийн зїгээс хэвлэлийн эрх чөлөөг дэмжих хамгийн зөв арга бол тїїнийг зөнд нь орхих явдал байдаг юм. 

Ард тїмэндээ сайн хандаж байгаа нь энэ гээд төрийн зїгээс хэвлэл мэдээлэлийг дэмжих нь тїїнийг хориглохоос ч илїї хорлонтой хорт їйлдэл гэж їзэж болно. Учир нь хэвлэн нийтлэх эрхээ хясуулан боогдуудсан мэдээлэлийн хэрэгслэлїїд нууц байдалд ч хамаагїй ажиллаж эрх баригчдынхаа булхайг илчилдэг бол төрөөс дэмжлэг авсан хэвлэл мэдээлэлийн байгууллага төртэйгөө хэзээ ч тэрсэлддэггїй. Тийм хэвлэл ард тїмэнд төрийн шалдан байгааг хэлдэггїй. Төрөөс дэмжлэг авч буй хэвлэл мэдээлэлийн хэрэгслэл хэзээ ч дөрөв дэх засаглалын їїрэг гїйцэтгэж чаддаггїй. Тэд өмнөх 3 засаглал буюу хууль тогтоох, гїйцэтгэх, шїїх засаглалын л хэсэг, їргэлжлэл нь болж хувирдаг. Хэвлэл 4 дэх засаглалын утгаа алдах їед ард тїмэн "сонгосон" төрөө хянах боложгїй болж бїх шатанд төрийн хїчирхийлэл гаарах таатай хөрс суурь бїрддэг. Ингэж ардчилал нь хэвлэлийн эрх чөлөөтэй хамт булшлигддаг юм. 

Авилгалд идэгдсэн төр нь олон нийтийн аюулгїйн стандарт, дїрмїїдийг гаргаж мөрдїїлэхдээ их хойрго байдаг. Учир нь аюулгїйн дїрэм журмууд нь авилгал авах процедурыг ярвигтай болгож байдаг. Энэ хойрго їйлдэлийн уршгаар зам тээврийн болон їйлдвэрлэлийн осол хэвийн їзэгдэл болж, чанаргїй барилга, дэд бїтцийн бїтээн босголтууд їндэсний хуримтлалыг дэмий шахуу їрж хаядаг. Їїнийг дагаад нийгмийн халамжийн тогтолцоо хямралд орж, хөдлөх болон їл хөдлөх хөрөнгийн їнэ уналтанд орж эдийн засаг дахь амьгїй капиталын масс нэмэгддэг. Аюулгїй шаардлагыг хангаагїй бїтээн босголт нь тїїнээс їїдэлтэй гамшгуудыг байнга дагуулж байдаг тул төр засаг нь өөрийн бїтэцдээ гамшигтай тэмцэх алба яамдыг байгуулан ажиллуулахад хїрдэг юм. 

Авилгал нь дотоодын нийгэм, эдийн засаг, ардчилалын дархлааг бусниулахаас гадна улс орныг гадаадын цэрэг, эдийн засгийн тїрэмгийлэлийн өмнө дархлаа хамгаалалтгїй болгож хаядагаараа хамгийн аюултай їзэгдэл юм. Долоо дордож найм сэхсэн Монголын төрийн тїїхэнд авилгалч төрийн эрхтнїїд хэрхэн улсаа худалдах шахаж байсан жишээ мундахгїй. Чингисийн морин цэргийн өмнө шившгээ тарьсан гадаадын хїчирхэг гїрнїїд мөн л авилгалдаа идэгдэн өмхөрсөн царс лугаа болсон байсныг бид мэднэ. Гадаадаас ирсэн худалдаачид, туршуулууд улсын доторхи ноёд тїшмэлїїдийг нэг нэгээр нь худалдан авсаар улс гїрнийг гадаадын тїрэмгийлэлийн эсрэг нэгдмэл бодлого, шийдвэртэй їйлдэл, нууцлах мэдээлэлгїй болгож орхидог. Зарим ноёд нь шуналдаа шатаж нїдээ байтугай газар нутгаа ухаад өгөхөөс буцахгїй болох їед улс гїрний мөхөл эхлэх нь ч бий. 

Дотооддоо авилгалаар өндийж ирсэн бизнесїїд олон улсын тївшинд ширїїн өрсөлдөөнд тэсэн гарах нь ховор байдгаас дотоодын хязгаарлагдмал зах зээл дээрээ хэмлэлдэн амьдрахаас өөр аргагїй байдалд хїрдэг нь улсын эдийн засгийг хөгжїїлэх хөшїїрэг болдоггїй. Мөн тэдний зах зээл дээр гадаадын том бизнесїїд орж ирээд өөрсдийнх нь аргаар буюу авилгалын аргаар зах зээлээс нь шахаж орхих тохиолдол ч байдаг. 

Авилгал ба эдийн засаг 

Дэлхий ертөнц дээр 20-р зууны эхэн хїртэл эдийн засагт төрийн зохицуулалт бараг байдаггїй шахуу байв. Єнгөрсөн зууны 20-30 оны эдийн засгийн хямралууд нь улс орнуудыг эдийн засгаа төрийн зохицуулалтанд хамруулахад хїргэсэн билээ. 

Улс орнууд їндсэн 2 аргаар эдийн засгаа зохицуулах гэж оролдсон юм. 

Нэг дэх нь нийгмийн баялагийг дахин хуваарилах зарчим буюу марксист їзэл санаагаар эдийн засгаа зохицуулах арга байсан. Їїнийг ЗХУ тэргїїтэй улс орнууд ихээр авч хэрэглэсэн юм. Энэ бол улс төрчдөд хамгийн хялбар арга бөгөөд їїн дээр популизм хийхэд ч эвтэйхэн байдаг юм. Гэвч энэ арга төдий л їр дїнд хїрэхгїй байсаар 90-ээд онтой золгож дампуурсан билээ. 

Нөгөө нэг арга нь төрөөс зах зээлийг хуваарилан зохицуулах арга юм. Энэ аргыг АНУ тэргїїтэй барууны орнууд хэрэглэсэн ба татварын бодлого, монополийн хязгаарлах бодлого, гадаад худалдааны зохицуулалт, дотоодын зах зээлийн хамгаалалт гэх зэрэг олон арга механизмуудыг өргөн хэрэглэж өнөөгийн їр дїнд хїрсэн байдаг. Єөрөөр хэлбэл зах зээлийг бїх нийтэд хїртээмжтэй болгох талаар төр нь шаргуу ажиллажээ. Їїний їр дїнд бизнесїїд нэмэгдэн, дунд анги сэргэж, ажилгїйдэл эрс буурч, зарим жилїїдэд эдийн засгийн нь өсөлт 200-300 хувьд (10.6 хувь биш шїї) хїрч байсан гэдэг. Нэгэнт зах зээл нь бїх нийтэд хїртээмжтэй болоод ажилгїйдэл багасаж, хїмїїсийн худалдан авах чадвар нэмэгдээд ирмэгц төр нь идэвхтэй зохицуулалтын зарим арга хэмжээгээ зогсоож, өөрөөр хэлбэл зах зээлийг төрийн зохицуулалтаас чөлөөлж зах зээлийн өөрийн зохицуулалтанд нь шилжїїлж эхлэсэн байдаг. Їїний жишээ нь АНУ конгресс 70-аад оны сїїлчээр Airline Deregulation Act (Агаарын тээврийг зохицуулалтаас чөлөөлөх хууль) гэх зэрэг зохицуулалтаас чөлөөлөх тухай эрх зїйн актуудыг гаргаж эхлэсэн явдал юм. Їр дїнд нь нэгэнт хөгжиж эхлэсэн зах зээл нь улам өсөн томорсон байдаг. Энэ бол төрийн зохицуулалтаас чөлөөлөх төрийн зохицуулалтын сонгодог жишээ юм. Єөрөөр хэлбэл төрийн зохицуулалтаас чөлөөлөх нь өөрөө зохицуулалтын хэлбэр болдог гэсэн їг. 

Хуучин коммунист дэглэмтэй байсан улсуудад авилгалыг цэцэглїїлж байгаа їндсэн шалтгаануудын нэг нь шилжилтийн эдийн засгийн бїтэц нь юм. Эдийн засгийн бїт‎эц ямар байгаагаар нь авилгалын хөрс суурь хэр зэрэг их байгааг урьдчилан тооцчихож болох талтай. 

Аливаа бизнесїїд дараах гурван төрлийн аль нэгэнд хамаарагддаг. Бизнесийн бїт‎ээгдэхїїний урсгал 1) business to customer (B2C) буюу бизнес‎ээс хэрэглэгч рїї, 2) business to business (B2B) буюу бизнесээс бизнес рїї, 3) business to government (B2G) буюу бизнес‎ээс төр рїї г‎эсэн гурван янзын суваг їїсг‎эж болдог байна. 

Ардчилсан шилжилт хийж буй олон оронд эхний хоёр төрлийн бизнес нь маш хязгаарлагдмал орчинд бойжиж байна. Учир нь эдгээр орнуудад хэрэглэгч буюу худалдан авагчдийн тоо хязгаарлагдмал, худалдан авах чадвар дорой байна. Тэгээд ч эхний 2 төрлийн бизнес зах зээлийн шударга зарчимд тулгуурладаг тул авилгалчдад орон зай байдаггїй. Манай орны хувьд л г‎эхэд эдийн засгийн бараг 80 хувь нь хувийн хэвшилд шилжсэн гэж байгаа боловч В2С, В2В-ийн эзлэх хувийн жин 20-аас давахгїй байгаа байж болзошгїй байна. Їїнийг нарийн судлах шаардлагатай ‏юм. Їїнд Эрд‎энэт їйлдвэртэй хийж буй бизнесийг төртэй хийж буй бизнес г‎эж їзэх нь зїйд нийцнэ. Н‎эгэнт бизнесээс хэрэглэгч рїї, бизнес‎ээс хувийн бизнес рїї хийдэг суваг эдийн засагт давамгайлж чадахгїй байгаа тул шударга өрсөлдөөн нийгэмд давамгайлж чадахгїй байна. Харин төр болон төрийн оролцоотой байгууллагатай хийх бизнес Монголд хийгдэж буй бизнесийн их‎энхийг эзэлж, бизнесмэнїїдийг улс төр рїї хошуурахад хїрг‎эж байгаа болно. Єөрөөр хэлбэл Монголын эдийн засаг төрийн хараат хэвээр байгаа гэсэн їг. 

Эндээс л жинхэнэ авилгалын їїр уурхай эхлэж байгаа юм. Шилжилт хийж буй орнуудад төрийн байгууллагуудын томилгоог хийхд‎ээ төсөв захирах їйл ажиллагаатай шууд холбон ойлгодог болоод удаж байгаа. Тухайн төрийн болон төсвийн байгууллагын vision, mission ерөнхийдөө ямар ч падгїй. Хамгийн гол нь төсөв захиран зарцуулах эрхийг өөрийн хїнд өгөх тухай л асуудал. Төсөв захирах эрх авсан этгээдїїд "өөрийн" ашиг сонирхлыг хангах ‎этгээдэд улсад ашиггїй нөхцөлөөр ч болов бизнес гаргаж өгөх нь томилгооны гол зорилго болоод байна. Энэ нь худалдагч, худалдан авагч хоёр нэг хїн болсноос ялгаагїй хэрэг юм. Харин төлбөр хийж байгаа мөнгө нь бусдын хармаанаас гарна гэсэн їг. Бусад гэдгийг татвар төлөгчид гэж ойлгох хэрэгтэй. 

Засгийн газартай хийх ард тїмэнд ашиггїй бизнесээ дэмжихийн тулд эрх баригчид улсын төсвийг нэмж эхлэдэг. Төсвөө нэмэхдээ эрїїл мэндийг дэмжих, боловсролыг сайхжруулах, ядуурлыг бууруулах гэсэн гоё гоё шошго зїїдэг юм шїї. Төсвөө баталсныхаа дараа нь тэд төсвийн мөнгө их‎ээр хуваарилагдсан салбаруудаасаа мөнгөө сааж эхлэдэг.

Гэвч хїний шунал хязгааргїй хойно улсын төсвөө элдэв шалтаг тоочин улам л нэмсээр байдаг. Улам өсөн нэмэгдэж буй төсөвтөө шинэ эх їїсвэр олохын тулд эрх баригчид татварын дарамтыг нэмж гаалийн тогтолцоог чангатгадаг. Їр дїнд нь гадаад худалдаа хумигдаж эдийн засгийн эргэлт зогсонги байдалд хїрдэг юм. Авилгалын аргаар арай гэж өндийсөн бизнесїїд ч хїртэл энэ їед хїнд цохилтонд ордог. 

Эрх баригчид улсынхаа эдийн засгийг туйлдуулж дуусаад гадаадын зээл тусламжийг даллаж эхлэдэг. Гадаад өр ч талийж өгдөг. Улсын сан хөмрөг эцэст нь гадаадын зээлийн барьцаанд урсан гардаг юм. Їр дїнд нь їндэсний мөнгөний ханш эрс унадаг билээ. Мөнгөний ханшны хяналттай уналт нь дотоодын їйлдвэрлэлийн бїтээгдэхїїний өөрийн өртөгийг бууруулж, гадаадад өрсөлдөх чадварыг нь нэмэгдїїлдэг сайн талтай боловч дотоодын їйлдвэрлэл гээд байх юмаар дульхан бөгөөд гадаад худалдаандаа хязгаар саад ихтэй байдаг шилжилтийн орнуудын хувьд бол эдийн засгийг нь илїї уналтанд оруулахаас хэтэрдэггїй. 

Ер бол авилгалчид бэлэн мөнгөнд дуртай байдаг юм. Бэлэн мөнгө нь хууль бус орлогыг нуун дарагдуулах хамгийн сайн хэрэгслэл болдог тул авилгалд идэгдсэн төр засаг банкны реформ хийх, бэлэн бус гїйлгээний аргууд нэвтрїїлэх зэргийг идэвхтэй дэмждэггїй. Харин тїїний оронд том тоо бїхий мөнгөн дэвсгэртїїдийг хэвлэн гаргаж авилгалын жижиг дугтуйнд том мөнгө багтахаар болгож эхлэдэг. 

Авилгалын баатрууд 

Олон оронд авилгалчдын бїхэл бїтэн пирамид буй болсон нь ажиглагддаг. Пирамидын хамгийн доод талд жижиг гарын байцаагч тїшмэлїїд буюу жижиг дунд бизнесийг шаналгаж авилгалаа бэлнээр авч амьдрагсад. Дунд хэсэгт нь янз бїрийн тендер шалгаруулагсад буюу төрийн мөнгөөр захиалга хийх эрхээр хангагдсан төсөв захирагчид, элдэв зөвшөөрөл олгох эрх бїхий дарга нар байдаг. Дээд хэсэгт нь дунд доод шатны авилгалчдыг зохих газар нь байршуулах їїрэг хїлээсэн эрх мэдэлтнїїд байна. Томчууд нь авилгал авах эрх мэдлийг ирээдїйн авилгалчдад зарж амьдарцгаадаг. Зарим тохиолдолд нэг авилгалчийн суудлыг өөр авилгалчид зарснаас хуучин авилгалчийг хамгаалан їлдээхээр ажиллах нь илїї ажиллагаа багатай бөгөөд унац ихтэй бизнес болох нь ч бий. Төрийн эрх мэдлийн төлөө їхэн хатан зїтгэгчидийн ихэнхийнх нь зорилго ердөө л энэ буюу. 

Төрийн томилгоо бизнес болон хувирснаас бїх шатны менежментэд хїний хїчин зїйлээс шалтгаалсан доголдлууд їїсэж їндэсний чадамж нийтээрээ буурч, өрсөлдөх чадвар нь доройтдог. Төр нь ажил хийх чадваргїй шимэгчдийн орогнох орон, хоргодох байр болж хувирдаг. Чадварлаг, шударга хїмїїс төрийн албанаас шахагдаж эхлэдэг юм. Төрийн албаны томилгоо хийх гол эрх мэдэл гїйцэтгэх засаглалын оройд байгаа хїмїїст илїї хамаардаг нь засаглалын бусад институцээс гїйцэтгэх засаглал руу хошуурах гол шалтгаан нь болж өгдөг юм. Тэднийг томилгоонд оролцох эрх мэдлийн төлөө хошуурч байна гэж ойлгож болно. Төрийн албаны томилгоо нь улс төрийн сөргөлдөөний гол сэдэв болоод ирэх нь засгийн удирдлагын дээд тївшинд авилгал баттай тархсаныг таних гол шинж тэмдэг нь болдог.

Дээд шатны эрх мэдэлтнїїд доод дунд шатны хїмїїсээ томилохдоо ажлын їр бїтээл, ур чадварыг нь бараг хардаггїй. Зїгээр нь энэ нөхрөөр дамжуулж ямар бизнес хийж болох вэ гэдгийг нь гол шалгуураа болгон харж эхлэдэг. Тэгээд томилж аваад тэднийг дээрээс нь дарамтлан янз бїрийн зїйл шахаж эхлэдэг юм. Энэ нь бараа бїтээгдхїїн нийлїїлэх, хїн ажилд авахыг шахах, албаны дотоод хэрэгт нь хувийн ашиг сонирхлын їїднээс хөндлөнгөөс оролцох, янз бїрийн том жижиг тендерїїдийн дїнг хууль бусаар будлиулах гээд маш олон янз байдаг. Тэгээд тэндээс гарах хууль бус ашгийг нь хуу хамж орхидог. Дээд шатны авилгалчид хэзээ ч бизнесийнхэнтэй харьцаж авилгал авдаггїй. Харин бизнест нь өөрийн гэсэн хувьтай болж авдаг. Тэдэнд хувь ноогдол амлахгїйгээр ямар ч том бизнес урагшладаггїйгээс улс орны эдийн засгийн өсөлт удааширдаг. Зарим тохиолдолд дээд шатны эрх мэдэлтнїїд нийтийн бөгөөд хэний ч биш өмч болох байгалийн баялагийг өмчлөлдөө хїч тїрэн авч лус атаархмаар баян болж хувирах нь бий. Байгалийн баялагийг эрх мэдлээрээ дамжуулан хувьдаа авсаар дэлхий хэмжээний баян болсон улс төрчид хуучин коммунист дэглэмтэй байсан улсуудад олон болжээ. Гэвч тэд эрх мэдлийн өндөрлөгт мөнхөд байхгїй гэдгээ зөн совингоороо мэдэрч байдаг учираас эрхэндээ оруулсан байгалийн баялагийг хайр найргїй хямд өртөгтэй буруу технологоор олборлон байгаль экологийг сїйтгэж орхидог ба їїнээс олсон их мөнгөө өндөр хөгжилтэй орнуудын хууль ёсны бизнест оруулж эхлэдэг. Дїнд нь байгалийн баялагийн жинх‎‎энэ эзэд нь болох ард тїмэн юу ч хождоггїй.

Дээд шатны авилгалчдын шууд нөлөөлөл хууль сахиулах байгуулагууд руу ороод ирэх їед нийгэмд шударга ёсны їнэлэмж устан замхардаг нь хамгийн аюултай їзэгдэл юм. Энэ їед хууль бус бїхэн жирийн їзэгдэл болон хувирч эхлэдэг. 

Доод дунд шатны авилгалчид дээд шатны авилгалчдаасаа албан тушаалаас өөр юу ч олж долоогоогїй тул тэднийхээ нїдийг хариулж байгаад жижиг дунд хэмжээний авилгалыг гааруулж өгдөг. 

Дээд шатны авилгалч болох їндсэн арга зам нь улс төрийн карьер юм. 

Авилгалжсан нийгэм дэх улс төрийн карьер дараахь їндсэн хоёр аргаар явагддаг. Нэгдїгээрт популизм - эрх мэдэл - мөнгө - илїї эрх мэдэл - їндэсний баялаг - хязгааргїй эрх мэдэл гэсэн гинжин хэлхээгээр дамжих; хоёрдугаарт мөнгө - эрх мэдэл - илїї мөнгө - илїї эрх мэдэл - їндэсний баялаг - хязгааргїй эрх мэдэл гэсэн дараалалыг туулах. 

Эхнийх нь хоосон халаастай уран їгтэнгїїдийн улс төрд орж ирдэг арга зам байхад дараагийнх нь халаасандаа юмтай болсон бизнесменїїдийн улс төрд орох арга болдог. Улс төрд хөл тавих арга нь өөр болохоос цаашдын замнал нь яг ижилхэн байдаг юм. 

Єөрөөр хэлбэл авилгалын замыг сонгосон бїх хїн хязгааргїй эрх мэдэл рїї тэмїїлцгээж байдаг. Хїй нэгдийн їед байсан тэр хязгааргїй эрх мэдэл рїїгээ. 

Дэлхийн ихэнх оронд дээд эрх мэдэл удамшин дамждаггїй нь тїїнд тэмїїлж буй олон хїний хувьд зол болдог ч нэгэнт эрх мэдлийн оройд гарсан цөөн хїний хувьд харуусал болдог юм. 

Хагас ардчилалтай улс орнуудын авилгалаар дамжиж буй улс төрчид їндэсний баялагаа дангаараа өмчлөн, хязгааргїй ноёрхолдоо умбан жаргаж байдаг дарангуйлагч нарт атаархаж явдаг нь гарцаагїй. 

Улс төрийн хїчний удирдагч аливаа хїнийг улс төрийн өндөрлөгт хїрэх її їгїй юу гэдгийг шийддэг гол хїн болж байдаг юм. Жишээ нь нялх ардчилалтай орнуудад намын даргынхаа зөвшөөрөлгїйгээр хэн ч төрийн эрх барих байгууллагад сонгогдохоор нэр дэвшдэггїй, хэн ч дарга болдоггїй. Хэн ч улс төрийн албанд томилогддоггїй. Олон оронд энэ байдал улс төрийн албан тушаалаас хэдийнээ хальж төрийн жинхэнэ албан хаагчид, төрийн мэдлийн аж ахуйнуудын бїх тївшинд хїрч эхлэжээ. Төрийн эрх авах магадлалтай улс төрийн хїчний удирдагч болно гэдэг нь хэмжээлшгїй эрхэт хаан болсноос бараг өөрцгїй хувь заяа болж ирдэг. Иймээс улс төрийн хїчнїїдийн дотоодод удирдагчийн суудлыг ил далдаар байнга булаацалдаж байдаг юм. Ингэж улс төрийн хїчнїїдийн дотоод ардчилал нь хуйвалдаан, хор найруулалтаар солигддог.

Улс төрийн эрхэнд хїрэгсэд, тэдний тойрон хїрээлэгчид нь нийгэмд їй олноороо өт мэт язагналдаж байгаа авилгалын бялуунаас горьдогчдод горьдлого төрїїлэн дагуулах замаар улс төрөө хийж эхлэдэг. Ихэнх улс төрчид өнгөндөө їзэл суртал, хөгжил дэвшил, шударга ёс гэж ярих боловч їндсэн хийдэг улс төр нь горьдогчдыг хошгируулах явдал байдаг юм. Ийм л аргаар улс төрчид араасаа їй олон дагуул, дэмжигч, тэтгэгчтэй болж чаддаг. Ядуурлын нийгэмд їїнээс өөрөөр улс төр хийх ч боломжгїй шахуу байдаг нь даанч харамсалтай . 

Дагуул дэмжигчгїй ганцаардсан улс төрчид байх боловч тэд албан тушаал амлагчдын хажууд їнэхээр жулдаж, улс төрөөс шахагдаж эхлэдэг. 

Гэнэт авилгал хавтгайрсаныг нийтээрээ мэдрээд ядуус нь хилэгнэж эхэлмэгц улс төрчид "авилгалын эсрэг тэмцэх"-ээр нэг нэгнээсээ өрсөн шоудаж эхлэдэг. Зарим "цэвэр ариун" гэдгээ өрсөн зарлаж "хам хэрэгнїїдээсээ" тусгаарлаж эхлэдэг. Бїр нам шинээр байгуулж туйлшрах нь ч бий. Гэвч тийм улс төрийн хїчинд хїмїїс сайн итгэж өгдөггїй учир төрийн эрх барих байгууллагад олон суудал авах нь битгий хэл тэр суудлуудад зїтгїїлэх кадрууд ч тэдэнд дутдаг. 

Хэвлэл мэдээлэл хумигдаад, авилгал гаараад ирмэгц їїн дээр эрх мэдэлд хїрэх шинэ боломж хайгчид тоглож эхлэдэг. Тэд эрх чөлөөний төлөө болон авилгалын эсрэг тэмцэхийг уриалдаг. Ер нь ихэнх хувьсгалууд авилгалтай тэмцэх нэрийдлээр гарч ирсэн байдаг юм. Францын хувьсгал, Октябрийн хувьсгал, Кубын хувьсгал бїгд авилгалчдын эсрэг хувьсгал байсан юм шїї. Гэвч тэр хувьсгалчид ялалтанд хїрмэгцээ ихэнхдээ өмнөхөөсөө долоон дор болох нь бий. Учир нь тэд хувьсгалын дараа нийгмийн баялагийг хуваарилах марксист зарчим руу хальтирцгаадаг. Энэ хальтрах шалтгаан нь тэдний хувьсгалаа хийхдээ гаргаж тавьсан популист зорилттой холбоотой байдаг билээ. Эцэст нь авилгалтай тэмцэх тэмцэл мухалдалд хїрдэг. 

Авилгалаас ангид нийгэм шударга тэгш бус байдал эсхїл шударга бус тэгш байдлын зарчимуудын аль нэгээр нь замнадаг юм. Харин авилгалын нийгэмд шударга бус тэгш бус байдал їїсдэг. Шударга бөгөөд тэгш байдал нь зөвхөн гарааны боломжийн тухай асуудал болохоос барианы зурхайд яагаад ч бїтэхгїй асуудал гэдэг нь тодорхой байдаг билээ. 

Барианы шударга бөгөөд тэгш байдал бол хїмїїст бурхнаас ч заяаж өгөөгїй утопи мөрөөдөл юм. Гэвч їїнийг улс төрийн олон онолчид мэдэхийн цаагуур мэдэж байвч гарааны бус барианы тэгш байдлыг ард тїмэнд тунхаглаж хувьсгал бослого гаргах нь олонтаа тохиолддог. Їр дїнд нь тэд шударга бус тэгш байдлын нийгэм эсхїл авилгалын нийгэм рїї ард олныг хөтөлдөг билээ. 

Авилгалын төгсгөл 

Хамгийн хачирхалтай нь авилгалыг зөвхөн авилгалчид л устгаж чадна гэвэл та нар итгэх її. Їнэхээр чадна гэж батлахад ч бэлэн байна. Гэхдээ їнэн сэтгэлээсээ їр хїїхэддээ хайртай тийм "авилгалчид". Тэд хїїхдїїдийнхээ ирээдїйг хар дарсан зїїд болгон хувиргахгїйн тулд бас юу ч хийж чадах хїмїїс. Тэд хїїхдїїдийнхээ ирээдїйг баллах тийм цэвдэг сэтгэлтнїїд бас биш. Авилгалчид їр хїїхдийнхээ төлөө авилгалыг устгахын тулд ядаж нэг ажил бїтээхдээ авилгал өгөхийг оролдохгїй, бас ядаж нэг зөвшөөрөл өгөхдөө авилгал авахыг санаархахгїй байж чадаж эхлэх нь хамгийн чухал юм. 

Авилгал нь нийгэмд газар авч өргөжсөн їед тїїнийг хөндлөнгөөс нь засаж залруулах ямар ч боломжгїй байдаг. Учир нь тїїнийг засаж залруулах ёстой засаглалын төлөөлөл нь өөрөө авилгалын харилцааны субъектийн нэг болчихсон байдаг юм. 

Мөн авилгалыг шинэ өсөн бойжиж буй шинэ їеийнхэн їгїй хийж чадна. Їїний тулд тэд авилгалын тухай аль болох эрт мэдэж тїїнээс зайлсхийх ухамсар хїмїїжилтэй өсөж өндийх ёстой юм. Адаглаад л гэрийн даалгавараа бусдаас хуулалгїй өөрөө хийж сурах нь авилгалтай тэмцэж сурахад маш чухал. Энэ нь бусдыг хуурах, хууль бусыг ердийн хэм хэмжээ хэмээн ойлгож хїмїїжихээс урьдчилан сэргийлдэг. 

Авилгал, ядуурлыг устгахад гадаадын улс орнууд бас тусалж чадна. Тэд буурай орнууд руу ядуурлыг бууруулах нэрээр мөнгө цутгаж, B2G-г улам гааруулахын оронд тэр мөнгөөрөө өөрийн орны шилдэг хууль, журмуудаас їлгэрлэсэн нийгэм эдийн засгийн шилжилт хийж байгаа орнуудад загвар болгон ашиглаж болохуйц хууль дїрэм боловсруулан авчирч өгөөд байвал тус нь тэр болно. Хамгийн гол нь захиргааны журмууд буюу Administrative Law гэж нэрлэгддэг тэр дїрэм журмууд хэрэгтэй байгаа юм. Олон оронд төрийн хїнд суртал, авилгалын їндэс нь захиргааны хууль дїрмїїд бараг байхгїй байгаад оршиж байна. Зөв хуульд дїрэм байхгїйгээс эрх мэдэлтнїїд өөрсдийн дураар элдэв хїнд суртлын бичигдээгїй журмуудыг бодон олж бусдыг санаатайгаар чирэгдїїлж авилгал өгөхөөс аргагїй байдалд тулгадаг, мөн хэтэрхий хялбар журмыг бодон олж авилгал авах аргаа далдуур хялбаршуулдаг юм. 

Дэлхийн өндөр хөгжилтэй олон орны дїрэм журмууд хэтэрхий нуршуу, хэтэрхий дэлгэрэнгїй юм шиг санагдаж байвч тїїнд авилгалтай тэмцэх хамгийн зөв арга механизм сууж өгсөн байдаг. Жишээ нь Code of Federal Regulations хэмээх америкийн нийгмийн бараг бїх салаа мөчрийг зохицуулсан дїрэмнїїд нь нэг талаас төрийн хїнд суртлыг хэт баталгаажуулсан мэт боловч нөгөө талаас төрийн тїшмэдийг өөрийн їзэмжээр асуудал шийдэх орон зайгїй болгож ард олныг хїнд суртлаар дарамтлахаасаа илїїтэйгээр тїшмэдийг заавал биелїїлэх процедурын дарамтанд оруулсан байдаг. Хялбар энгийн дїрэм журам нь авилгал авах явдлыг улам хялбаршуулах аюултай байдаг юм байна. 

Энэ мэтийн туршлагыг хөгжиж буй орнууд авч нэвтрїїлэхгїйгээр зїгээр л авилгалчидтай тэмцэх хялбаршуулсан хууль гаргах, тэднийг шорон гяндангаар далайлгах маягаар хөдлөөд байвал энэ тэмцэл утгаа алдаж, бараг їр дїн өгөхгїй. Учир нь авилгалчийг олж шийтгэлээ ч авилгалын зохицуулалтанд хамрагдаад байгаа нийгмийн харилцааг төрийн зохицуулалтанд хамруулж чадахгїй бол авилгал цаашдаа ч цэцэглэсээр л байх болно гэдэгт итгэлтэй байж болно.

Авилгалыг устгах хамгийн найдвартай арга нь авилгалаас нийгэмд гїйцэтгээд буй зохицуулалтыг нь булаах явдал юм. Ингэж булаах багаж нь бол маш дэлгэрэнгїй, боловсронгуй эрх зїйн тогтолцоо билээ. 

Гэхдээ хууль дїрмїїдийг биелїїл‎эх өртөг тїїнийг зөрчих өртөгөөс давж гарч байгаа тохиолдолд авилгал гарч ирс‎э‎эр л байдаг. Тэхлээр хууль дїрмийг зөрчих нь тїїнийг биелїїлэ‎хээс їнэ ихтэй болгох ухаалаг механизмыг бий болгох хэрэгтэй байдаг юм. 

Эмх цэгцтэй эрх зїй бол төрийн машины тос нь мөн. Шатахуун нь зах зээлийн эрїїл эдийн засаг. Ийм машинтэй бол ямар оргил руу өгсөж чаднам бус уу. 

Їїнийг хийж, хэрэгжїїлж чадвал ард олноороо хөл хөсөр гар гадаа амар сайхандаа жаргаж болноо. 

Авилгалын анатомийн бїтэц, ажиллах зарчим, тїїнээс ангижрах арга ердөө л энэ буюу. 

Ямар ч хэвлэлд зохиогчийн зөвшөөрөлгїйгээр бїрэн эхээр нь нийтлэж болно. Харин засвар оруулан өөрчлөх, буруу орчуулан нийтлэхийг зөвшөөрөхгїй. Зохиогчид хїргэх санал сэтгэгдэлийг onechb@yahoo.com хаягаар хїлээн авна.  

 

 

 

 

 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
ebugen

Авлига өгсөн хүнд ял шийтгэлгүй, харин авсаныг нь чангахан хашраах хууль байвал авилга багасах болов уу гэж боддог юм, гэтэл хуульчид тэгж болдоггүй гэдэг юм, яагаад гэхээр олигтой хариулт өгдөггүй юм. Үүнийг тайлбарлах хуульч байна уу манай гого-ийнхаан?

Зочин

Ихэнх хүн шударга хөдөлмөрөөрөө яс махаа зовоож, тархиа гашилгаж, үйлээ үзэж байж амьдралаа залгуулахыг хүсдэггүй, харин амар хялбар аргаар зөндөө их мөнгөтэй болоод, алд биеэ байж болох бүх арга хэрэгсэл, хэлбэрээр, зүйл бүрээр + эцэс төгсгөлгүй жаргаагаад л хэвтээд байх санаатай амьтад байдаг. Боломж байдагсан бол. Боломж олдохгүй байсан ч нийлж байгаад ийм боломж гаргахыг хичээдэг. Авилгын уг үндэс нь ердөө л энэ. Хүн гэдэг амьтан байгаа цагт авилга байж л байна. Авилгачид өөрөө өөрсдийгөө бариад, мөрдөөд, ял өгөөд, ялаа ном ёсоор нь эдлэнэ гэдэг харин үлгэр. харамсалтай нь.

dolgoon (зочин)

er odoo awilgalgui shiidej boloh yum bgaa mu?
end tend tsagdaa shuuh emneleg domlog bugdl hund surtal awilgal heel hahuuli. Odoogiin ene niigemd munggui humuuus hun bish harin mungtei humuuus erh darhtai bdag tiiml tsag bolson bna. Tor zasgaas irgeded zger sul mungu taraah bish harin ehleed ulsiin baiguullaguudiin hund surtal awilgaliig zogsoochood daraa ni ter mungu tugruguu ugmuur yum

dolgoon (зочин)

er odoo awilgalgui shiidej boloh yum bgaa mu?
end tend tsagdaa shuuh emneleg domlog bugdl hund surtal awilgal heel hahuuli. Odoogiin ene niigemd munggui humuuus hun bish harin mungtei humuuus erh darhtai bdag tiiml tsag bolson bna. Tor zasgaas irgeded zger sul mungu taraah bish harin ehleed ulsiin baiguullaguudiin hund surtal awilgaliig zogsoochood daraa ni ter mungu tugruguu ugmuur yum

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)