ebugen : Монгол үг олъё-8

Монгол үг олъё-8

Монгол хэлэнд байх зарим үгсийг уйгараас, энэтхэг-персээс, төвдөөс, нанхиадаас, түргээс авав гэдгээ. Авсан байдаг нь байдаг л байх, гэхдээ заавал нэг хэл нь нөгөөгөөсөө аваад бусдад өгдөггүй зүй тогтол байхгүй бөгөөд эрт үед хэрэглэж байгаад орхигдон өөр хэлэнд үлдсэнийг, мөн бусад нь дамжуулан хэрэглэж байгаад буцаж ирэх ч явдал гарахыг үгүй гэх газаргүй бөгөөд  эдгээрийг судлан шинжлэх нь нэн сонирхолтой байх болов уу гэж бодохын сацуу манай хэл судлаач эрхэм залуус монгол хэл судлалд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулаасай хэмээн хүсээд монгол үгийн эрлээ үргэлжлүүлье. Ер нь Монголчууд бид түүх, эх хэлнийхээ судлалд Монгол төвт үзлээр хандахгүй юм бол хэн бидний өмнөөс гүйхэв дээ.

Тэмгэж-түүж

Хоолой-эртний монгол хэлэнд энэ үг хоол, ходоод, гэдэс г.м олон утга илтгэж байсан байна.

Үнжүүл-модны хожуул

Хоншуун, үншүүн-ялзарч үмхийрснээс гарах үнэр танар

Тийлүүлж ооров-сойж тавив

Нугад-нугас шувууд

Хэрүү-уулын арын хүүшид ургасан шугуй

Эсэг-айраг цэгээ

Манд-бидэнд

Эетэлдэх-зөвшилцөх

Алгинч-толгойн туршуул

-жин-эм хүйс заасан дагавар (урианхажин-урианхай овгийн эм хүн, борогчин харцгай-эм бор харцага, чи юужин хүмүн?-чи юун хүн?) одоо хүний нэрэнд үлдсэн бололтой (Бөртгөлжин, Анужин г.м)

Дагуулиж-эзэлж авах

Аран-хүмүн, хүмүүс (одоо олон тооны дагавар “д” залгасан ард гэдэг үгийг өргөн хэрэглэдэг)

Тутхар-зарц боол (“аран тутхар” гэсэн тогтсон хэлц үг байжээ)

Жад-харь (харь элгийн, өөр овгийн)

Мэнэ-маш олон, элбэг

Инж-бэр буулгахад дагалдах өмч хөрөнгө, албат

Зүхэл-зүлдээр тайх тахилга тайлга (тахилга, тайлга хоёрыг нэг үг хэмээн бодно)

Түн-шугуй (Ононы түн)

Хангас цавчих-хага цавчих

Өөсөөн-өөрөө

Намаар-надаар

Гувир намбалис буруулахуй лугаа-гүвээ толгой даван дутаахад (лугаа-монгол бичгийн хамтрахын тийн ялгал)

Удааралдан-цувралдан, дараалалдан

Дэлбэг-тэрэг залах жолоо

Ялуу-тэрэгний арал

Шивэргэл-олон нарийн гөрж, (сүлжсэн) унжуулсан үс

Жубур-ой шугуйт уулын хөндий, зав жалга

Даварих-учрах, тохиох

Халайж-харж

Хаалга-зам мөр

Өлхөг-шороо тоос

Бүрүүн-байсан, билээ (...явж бүрүүн-явж билээ)

Зөв тэнд-яг тэнд, мөн тэнд

Шаан-шагайн (шагайт чөмөг-шаант чөмөг)

Айслаа-ирлээ (айсуу айсах зэргээр хэрэглэсээр байна)

Золгох-уулзах, таарах

Гэрэ-гэрэл, гэгээ

Туув-шувуу юман дээр суухыг ийн өгүүлдэг ажээ

Сүлдэр-сүлд, онгон, цалиг

Хасаг тэрэг-тэнхлэгээрээ эргэдэг богино хүрдтэй тэрэг

Манагаш-маргааш

Ойндоо оруулах-сэтгэлдээ хадгалах, санаанд нийцэх, цээжлэх

Чага минь-хүү минь, балчир үр минь хэмээх энхрийлсэн үг...

 

 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
bataa

халимаг-үлдэгдэл орхидос гэсэн үг
үсний үлдэгдэлийг халимаг гэдэг бх, бас өвчсөн арьсанд үлдсэн өөхийг хусаж авахыг халимлах гэдэг

Турьхан (зочин)

4-5 үгийг л мэдэх юм байна

Зочин

хоншуун, үншүүн-хиншүү

Коала

тэгээд хэл гэдэг чинь их сонион хэхэ эртний хэллэгүүдийг ярьвал бүүр ч. Монгол хэл гэж Халх ястаны ярьдаг хэлийг хэлнэ биз? Буриад ястны хэлэнд их эртнээс авч үлдсэн их олон үг байдаг.. Эртний монгол хэл гэх юм уу даа

~TYYX (зочин)

mash zuv yum hiijee. Bayar hurgey. Hergtei zuils ih baina

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)