ebugen : Монгол үг олъё-6

Монгол үг олъё-6

Нэгэнт малын тухай ам нээсэн тул үргэлжлүүлэн малаас гарах ашиг шим, бүтээгдэхүүн,  явдал, үйл,  холбогдох аж ахуйн эд зүйлс, холбогдох онцлог нэр, хэллэг, дуудлага, хүний үйл, зүйрлэлийн талаар мэддэг хэдээ буулгая. Нэгэнт гарчигаа сольсон тул үйл үг ч тууж явж мэдэх нь байна, үйл үгээс нэр үг үүсгэж бас болно. Зарим нэг үг нь нийтлэг тул давхардуулсангүй.

Адуу--- уналга, ачлага, хөллөг, айраг, саам, эсэг, дэл, сүүл, хөөвөр, хялгас, (Англид гар аргаар хийдэг дэлхийн хамгийн үнэтэй орны зузаан гудас-манайхан матрас гэдэг- хийхэд адууны дэл сүүл, хялгас ашигладаг байна- чийг их сайн шингээж хуурай байдлыг хангадаг байна)... алхаа, шогшоо, хатираа, жороо, давхиа, янцгаа, унгалдаа, тургиа, шилгээ, булгиа, бусгаа, шарваа, ороо, эрмэг, ардаг, догшин, номхон, гүйдэг-гүймэг, хашин, хөрвөөх, эвшээх, хазах, хайрах, тангарах, өшиглөх, цамнах, цавчих, самрах, хулмайх,... хазаар, ногт, амгай, (амгайвчлах гэж эсрэг үйлдэлтэй үйл үг үүснэ) зуузай, жолоо, цулбуур, гархи, тоног, товруу, эмээл, тохом, бүүрэг, хяр, даруулга, баавар, ганзага, богц, гөлөм, дэвс, олом, жирэм, хөмөлдрөг, дөрөө, таваг, хусуур, ташуур, сагалдраг, давриул, чөдөр, чагт, тушаа, тэрэг, буулга, арал, гуя, цөн, гол, уяа, зэл, тах, уурга, хуйв, бугуйл, хөхүүр, бүлүүр,...аргамаг, ажнай, түмэн эх, хүлэг, хийморь,  шандас, гийнгоо, согсоо, сагаг, мундраа, хондлой, туурай цомбон, хэнз, төл, хомоол, далан, умс, хятай, гурий, чүү, чөх, хаая, богоос,... хантайрах, цоровдох, чихдэх, цавьдах, дэллэх, хатгах, ханах, засах, сэтэрлэх, тамгалах, сунгах, хөлслөх, 

Хонь---сүү, сааль, ноос,унгас, эсгий, нэхий, шөрмөс, зунгаг, (нүүрний тосны суурь-ланолин)... хорох, хивэх, майлах, мөргөлдөх, яраглах, (адуунаас бусад гүзээтэй мал хивдэг)... хөгнө, шилбүүр,...гүүргий, тойг тойг, чаа, чаж, хүүе, хайя, гүүг, (гайгүй малчид малтай ойлголцдог бололтой байдаг, гэрийнхээ гаднаас хэд хашгираад л малаа эргүүлж харагддаг) гувшаа, им, бууц, хот, хороо, хашаа, саравч, нэмнээ, элгэвч, хөрзөн, хоргол, шинхэг, шивтэр, шийр, хонин холбоо,...тойглох, ноослох,

Үхэр---сүү, уураг, өрөм, тос, зөөхий, цөцгий, хайлмаг, (чийз кэйк гэдэг шиг өрмөн кэйк байгаа юм, монголд ирсэн францууд шууд л кэйк гээд их дуртай байдаг) хусам, ээдэм, ээзгий, бяслаг, тараг, аарц, ааруул, хурууд, цур, хоормог, цагаа, нэрмэл, арз, хорз, архи, хярам, цийдэм, зайрмаг, мөхөөлдөс, хөрөнгө, (сонин үг шүү, багахан байгаад юмны эх үүсвэр болдог, эсвэл хөгжөөгүй халаагүй хүйтнээрээ байгаа ч юм шиг, эд хогшлийг биш энэ юмыг чинь эд хөрөнгө гээд байгаан болов уу ч гэж бодогдохоор...) шир, сур, хөөвөр, ачлага, хөллөг,... мөөрөх, урамдах, мөргөх, сэжих,... дөр, зэл,... хөж, хөөг, өөв өөв, эвэр, аргал, дэлэн,...тугалчлах,... улай үзсэн үхэр, 

Тэмээ---сүү, саам, хоормог, буцалгаа, ноос, уналга, ачлага, хөллөг, үдээр,... буйлах, гунганах, шаваа, таврах, тийрэх, жонжоо, шилрэх, тургих,... хом, шат, тохош, тохом, буйл, бурантаг,...хөөс хөөс, сөөг сөөг, хөөг, зогдор, бөх, сэвс, таваг,...сөөглөх, тавхайлдах, хөөслөх, савслагадах,... хамуутай тэмээ, 

Ямаа---сүү, ноолуур,...сахал, янгирцаг,...зуу зуу,...самнах,...ямаан омог

Хоточ банхараа орхиод яахав нохой, жингэр, гичий, гөлөг,... асар, басар, банхар, нянгар, халтар, барнан, паанан,... хонгорцог...хуцах, улих, гийнах, гаслах, гангинах,...нохойн гуяар даллах,

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

нэмэрлэчихээр нэгч үг олсонгүй. хөдөөний амьдралаас хол болохоор тэр байхдаа

ebugen

ороо, орох, азарга гишгэх, хуц, ухна нийлэх, бух харайх, засаа, эцэг мал тавих, хээл, сувай,

e (зочин)

хайдаг, хайдагшсан үнээ

e (зочин)

гувшаа хурга

Зочин

а
хойлог гэж нохойн нэр байдаг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)