ebugen : Монгол үг олъё-5

Монгол үг олъё-5

Би уг нь хотын унаган жаал, микрокомбинатаас амьдралынхаа анхны алхамыг хийсэн болохоор бас ч гэж буруу зөрүү бурж мэднэ. Тэгвэл нөхдүүд засч залруулах болтугай гээд малын нас, хүйс, зүсийг хэлье дээ (ёстой тэмдэг нэрүүд гарна байх даа, гээд салгаж орхилтой биш, тэгээд ч мэргэжлийн судалгаа, ном биш, тийм үү, тэгээд ч гарчигаа солилоо, мөн үү). Бид ч бас мэдэх юмаа мэдэж байх хэрэгтэй биз дээ. Монголчууд ч бас муухай шүү, уураа хүрээд малаа хараахаараа хамгийн муухай өвчнөөр нь хараана, тэрийг нь бас оруулчихъя, битгий бухимдаарай. 

Адуу, унага, даага, сарваа, хусран, үрээ, байдас, шүдлэн, хязаалан, соёолон, (энэ гурвыг бүх мал дээр хэрэглэж болно, жишээ нь шүдлэн байдас хязаалан гуна г.м, 6 настай мал нас гүйцсэн нь тэр) хавчиг, азарга, гүү, морь...хилэн, хар, хээр (манайдаа их л элбэг зүсдээ, өмнөө тодотгол аваад өчнөөн хувилбар болно, жишээ нь: шар хээр, халтар хээр, хар хээр, цүцгэр хээр, шагай хээр г.м), шарга, халиун, хонгор, хул, бор, саарал, яндан, цагаан, алаг, зээрд, хүрэн, улцан ягаан (альбино), ногоон, халтар, бидэрт, халзан, сартай, ...аргамаг, хүлэг, ...адсага 

Хонь, хурга, тэлээ, төлөг, ирэг, хуц,... хундан цагаан, бор, хар түрүүт, бор түрүүт, халзан, хар нүдэн, бор нүдэн,...эргүү 

Үхэр, тугал, боолтрого, бяруу, гуна, гунж, бух, үнээ, шар, (өөр төрөл зүйл ба эрлийз мал-сарлаг, хайнаг, ортууз)...улаан, ягаан, хар, хүрэн, алаг, тарлан, бөөр алаг, шийр алаг, мухар,...мялзан 

Тэмээ, ботго, тайлаг, гунж, ат, ингэ, буур,...улаан, хүрэн, цагаан, хөх, ширээ, солбио, ханан,... гувруу 

Ямаа, ишиг, борлон, ухна, сэрх,...хөх, улаан, хар, цагаан, халтар, хув, мухар,...годрон

 

 

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

Адуу: боос
арай хийж л ганц үг оллоо хэ хэ хэ

bataa

бүдүүн адуу /нас гүйцсэн/
бэлэвсэн /шилбээрээ цагаан/
ухаа гэж бас зүс бдаг, борлог, ороо /зугтдаг/ г.м

хув /хулгар чихтэй хонийг тэгдэг/

Цоомоо

Эмээл:Бүүрэг,хавтас,хяр,тэвс,баавар,даруулга,ганзага,
олом,жирэм,гөлөм,тохом,хазаар,ногт,амгай,товруу,чөдөр заза майр олон юм болхын байна болий

Турьхан (зочин)

Хашин морь гээд байдаг. зүс биш болохоор бичээгүй шүү гээл хэ хэ хэ. Батаагийн тэр бэлэвсэн гэдэг ямар сонин зүс вэ тэ?

nandia (зочин)

хонь-хонгио өвчин щүү.тэлээ гэдэг чинь 2эх хөхдөг байсан төл малыг хэлгүүмүү?

nandia (зочин)

Эргүү хурга шиг дороо эргээд зогсохийн,Өмнөхөө бушуу хийгээч,,,гээд л үү?kkk

ebugen (зочин)

ортууз гээд л бурж, ортоом байх шүү

ebugen (зочин)

Монгол хэлэнд малын нас шүдтэй холбоотой 158 нэр томъё, үүнээс адууных 54, мал бүрд эрхтэний нэр 400 орчим, адууны зан аашийн талаар 103 үг байдаг байна.

Коала

ухаа гэж буриад байх шүү. Улаавтарыг хэлээд байдышд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)