ebugen : tsoomo-гийн ″сээгс хийгээд түүний монгол нэршил″ дээр нэмэх ану
Sex гэдгийг орчуулбал хүйс гэгдэх ба шууд эр, эм гэж ойлгогдоно. Тэгэхээр уг үг маань махан орчуулгаар "эр, эмийн ажил" болох нь. Монголын утга зохиолд нууц ажлын тухай дээр үеэс уламжлан ирсэн хоёр алдарт хэллэг байдаг нь "үүл борооны явдал", "загас наадуулах" гэсэн хоёр хэлц билээ. Үүлэн борооны явдал гэдгийг хятад утга зохиолын гаралтай гэж дуулсан юм байна. Харин загас наадуулах маань соёмбын хос загас биш үү, нэлээн эрт үеийн уламжлалтай жинхэнэ монгол угшилтай хэллэг байж мэднэ. "энгэр зөрүүлэх", "хуял тачаалаа тайлах" хоёр арай хожуу гарсан болов уу гэж бодогддог.  За тэгээд "алга дарам газрын амт" гэж нэг үг байдаг. Яг юуг хэлснийг сайн мэдэхгүй ч утга нь их авцалдах мэт. Авцалдах гэснээс авалцах, эвцэлдэх, ивэх, бүлэх, г.м ярианы хэллэг бол өчнөөн байгаа, бараг нэг хэсэг найз нөхдийн хүрээ, гэр бүл, хос болгонд нэрлэдэг тусгай хэллэг байхыг үгүйсгэх аргагүй. Жишээ нь намайг бага залуу байхад бидний хэсэг нөхдүүд "мод хөрөөдөх" гэдэг байгаад сүүлдээ зүгээр л "хөрөөдөх" гэдэг болсон. Лам гэгээнтэн хүн "ариусгадаг", хаад ноёд "таалдаг", эмс хатад "жаргадаг", харц ард "цэнгэдэг" байв шүү. Одоо бол "эрийн хуял, эмийн тачаалыг тайлах" (эрийн жавхаа, эмийн үзэсгэлэнг харуулах) болоо байлгүй дээ. Арай утга уянгатай хэлье гэвэл "хайрын бал амтлах", "хосын жаргал эдлэх", "бэлгэсийн учрал", "нууц орны наадгай", "биесийг цэнгүүлэх", "таалан тайлах" гэхэд болохгүй юу байхав. Мөн үүнтэй холбоотой дусал үр сүн гэх үгнүүд бий. Дашрамд хэлэхэд sexy гэдэг үгийг тачаангуй гэж буруу ойлгоод байх шиг байдаг, уг нь дур булаам, хүсэл төрүүлэм гэсэн үг байх, харин тэр тачаангуй нь horny гэдэг үг болов уу.
start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
zandkaa (зочин)

horny MILF& SEXY girl???

Хэнхэг Гэндэн (зочин)

Хоох ёстой сайхан мэдээлэл байна

ebugen

харжээ байсан чинь би чинь зөнөөд, эр эмээ ялгахаа байж, нэмэх ану байхдаа яахав дэ, нэмэх инү хэмээн залруулан уншиж ажаамуу

zandkaa (зочин)

horny MILF& SEXY girl???

MES POSTZ

Үр тогтоох үйлдэхүүн, сунгийн сугараа, санаа болоод салтааг нийлүүлэх, Дондог, Дулмаа хоёрын дориун дуут, дотроороо догонцох хөдөлгөөн гэж бас болох л юм. эххэхэ

ebugen

horny milf--дур хүсэлтэй, тачаалтай, тачаангуй хүүхэн, авгай
Aroused (of sexual desires for sex) (married) women (with grown children) (mostly between the ages of 35 and 55)
sexy girl--дур булаам, хүсэл бадраасан охин
Sexually attractive Young woman
Additional information:
Sexy and horny are slang words
A girl is any female human from birth through childhood and adolescent to attainment of adulthood-also young woman
The word girl first appeared during the middle ages between 1250 and 1300 CE and came from the Anglo-Saxon words gerle, likely cognate with the Old Low German word ger.

ebugen

Охин гэдэг үг англи хэлэнд орсон үе нь монголын үетэй давхцаж байна, монголчууд гэрэл гэдэг үгийг гэрэ, гэгэ гэдэг байснаас гүнжийг гэгэ гэдэг, гэрлээ нэртэй хүн өөрийгөө охин гэдэг гэж хэлж болохнээ, мөн гоо үзэсгэлэнг гэрэлтэй зүйрлэдэг...ямар нэг холбоо байгаан биш биз :)

MES POSTZ

Хуанжу гэгэ ккк

ebugen

сувд гэгэ

MES POSTZ

Су Ва Дунг гэгэ.

MES POSTZ

Монгол гэртэй холбоотой юм болов уу? ккк Гэртээ оч гэдгийн гэрлэ,

Коала

Манжаар гэгэ гэж гүнжийг хэлдэг. Гэхдээ гө гө гэж дуудагддаг байх шүү. Одоо лав тийм

Зочин

хурьцах гэдэг үгийг огт дурдаагүй байх чинь...

Батука

сайхан л мэдээллийн чанартай эд байна.

e (зочин)

Дурлалын минь нутагт

Зун болдог цагаар

Дуутай цагаан аадар

Зуурхан асгараад намдана

Намдмагц нь

Нойрны зүүдэн цэцэгс

Намайг хучин ургаж

Нойтон цагаан хус

Навчаа даахгүй гудайна

Дурлалын минь нутагт зун...

Дулаан бүрдийн нууранд хун...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)