ebugen : Нэр үг олъё-4

Нэр үг олъё-4

Хүний бие эрхтэнээ дуусгая даа, одоо доод хэсэг л үлдсэн, хэдэн эвгүй үг гарч магадгүй урьдчилж уучлал гуйгаад араас нь төмөрлөг, хайлш болон талст, чулууны нэрсийг мэддэг хэдэн үгээр даруулга хийе дээ. 

хэвлий, бүсэлхий, бэлхүүс, сүвээ, харвин, цорой, гэдэс, гүзээ, сүврэгдэс, харцага, элэг, дэлүү, цөс, сэмж, ходоод, нугалуур, өлөн, цутгалан, олгой, аарцаг, сүүж, түнх, умдаг, ууц, давсаг, бөөр, шээлэй, хос, хошного, чацархай, умай, сав, сархинаг, цувдай, хүнхрээ (хүн дээр бус мал дээр ярьдаг), эхэс, хүй, үр, хөврөл, ураг, өндгөвч, амсар, сүв, гуур, төмсөг, хуйхнаг, тээрхий, чив, хөвч, ал, бэлгэ, этүг, уруул, дэлбээ, үтрээ, хэлүү, бөгс, өгзөг, хонго, ац, салтаа, хярзан, хөл, гуя, тахим, өвдөг, тойг, шилбэ, хянга, шагай, тавхай, таваг, ул, өсгий, өлмий, хуруу, салаа, булчин, шөрмөс, мах, мариа, яс, мөгөөрс, шаант, гандан (т.н), чөмөг, булуу г.м ...за ... төмөр, болд, ган, ширэм, тугалга, хүрэл, алт, мөнгө, зэс, гууль, цайр, гянт, жонш, хаш, бадмаараг, анар, болор, оюу, номин, мана, шөрмөсөн чулуу, цахиур, тана, шүр, сувд (сүүлийн гурав далайн амьтан ургамалын гаралтай), очир, алмас, нал, индранил...

 

 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Энэрэл (зочин)

уншихаар инээд хүрхийн ккк

Турьхан (зочин)

эхний хэсэгт бол нэмэрлэчихээр үг олдохгүй байна
чулуу гэвэл ногоолон, сарны чулуу

Хармогү

баярлжийгаа шүү кк.. Хүн бүр амьдралд, бидэнд байгаа энэ их нэр үгнүүдийг мэдкүү л байх... надаа таалагдаад байдын эднүүсийг уншихаар хэхэ

bataa

борви, хүйс, хондлой

молибдень, мөнгөн ус /шингэн металл хэхэхэ/

за мэддэггүй ээ

gundee (зочин)

Badmarag, oyu, Indranil ene gurav Tuvd ug.Ochir gedeg ug bol Sansicrit ug.Bitgii gadaad ug bicheed bai l da Mongol ug bichine gechiheed.

Коала

Гүндээ өөрөө олоод оруулчаач. Монголоор нэрлэе ч гэсэн болдоггүй зүйлс байлаг биз дэээ. Энэ нэрээр нь хүмүүс мэднэ шд бас. Барын нүд гэж чулуу байдаг, маргад.. кк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)