ebugen : Нэр үг олъё-3

Нэр үг олъё-3

Хүний бие эрхтэний нэрсээ үргэлжлүүлж гар, цээжний хэсгийн нэрсийг нэрлэе. Бурууг засч, орхисон, дутуу, шинийг нэмээрэй. Нэр үг гэчихээд тэмдэг нэр ч тууж явж мэднэ шүү, заримдаа салгах аргагүй байх юм. Хуруунуудын нэрнээс нэг зүйл бодогдов...эрхий мэргэн, дугар зайсан, дунд ноён, ядам...?, чигчий бүүвэй гэх ба миний бодоход үүгээр үүрэг оролцоо, нэр усыг нь харсан ч цэрэг ард, түшмэд эрдэмтэд, ноён зонхилогч, хатан эмэгтэйчүүд, үр хүүхэд ирээдүйг төлөөлсөн мэт...та эрхий хуруугүйгээр аливаа зүйлийг хийх гээд үз, үүнтэй адил ард иргэд үгүйгээр юу ч хийж чадахгүй билээ. Улс оронд түшмэд, эрдэмтэн сэхээтэнгүйгээр зүг чигээ олоход хэцүү тул заагч хуруу Дугар зайсан чиг баримжааг заах мэт, мэдээж төв дунд нь зангидагч даргач, тэгээд  цэмцгэр ариун, эрийн түшиг, цацал дээж өргөгч бас ганган бөгж зүүдэг ялдам бүсгүйчүүд маань , хүчгүй мэт авч байхгүй бол ёстой хүч дутдаг хойч залгамж ирээдүй үр хүүхэд бүүвэй маань... 

Гар, мөр, суга, бугалга, тохой, шуу, бугуй, сарвуу, алга, ар, зураас, хуруу, эрхий, долоовор, дунд, ядам, чигчий, үе, өндөг, хээ, хумс, толио, хонь, үзүүр, яс,атгаалж, богтос, шонтгор, борви, шивнүүр, цээж, мээм, хөх, товч, эгэм, хонхор, бүдэрхий, өвчүү, аюулхай, хэрсэн, хавирга, хажуу, бураа, зураа, сээр, хар сээр, далан, нуруу, нугас, нугалам, дал, гялтан, уушиг, зүрх, зүлд, үнхэлцэг, улаан хоолой, мөгөөрсөн хоолой, цулцан, цагаан гол, өрц, судас, шөрмөс, цус, хавхлага, хавтас, хөндий, буулга, далбаа...  

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

надад байдаг ганц юм наана чинь харагдахгүй байх юмдаа гэж ккк. ХАРВИН

уушги зүрхийг чинь үргэлжлүүлвэл элэг,бөөр, ходоод, цөс, ховдол гэх мэт

Зочин

Турьханд. Нэр байдаг ганц зүйл хоёр чинь харшлаад л байна даа ккк...

Турьхан (зочин)

нэр худлаа шүү худлаа. хэ хэ хэ

ebugen

гарын таван хуруу маань улс зон минь бөлгөө

Коала

хммм тэр зүйрлэл нээрээ ямар лагийн. Далан чинь харвин биш үүү? борви чинь хөлөнд байдаггүй юм уу? би нээрээ монголоо алдаж байгаа туучий байна шд

Отгонбаяр (зочин)

Дугар зайсан гэдэг нь эмэгтэй хүн биш түшмэл харин эмч домч гэдэг нь эмэгтэй хүнийг хэлж байгаа шүү
Энд бяцхан андуурал гарсан байх, Харин бусад зүйл нь таалагдлаа

Зулзага (зочин)

Эрхий мэргэн, эмч домч, дунд ноён, дугар зайсан, чигчий бүүвэй гэдэг байх шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)