ebugen : Нэр үг олъё-2

Нэр үг олъё-2

Дээхэн үед манай нэг дүү монгол хэлний хичээл дээрээ асуугдахдаа ертөнцийн гурвуудыг нэрлэжээ. Нэлээн хэдийг хэлээд төгсгөлд нь “Унтах үхэхийн хагас, Уурлах галзуурахын хагас, Унгах баахын хагас” гээд муу авсан гэдэг. За тэр ч яахав нэр үгийнхээ эрэлд гаръя даа. Хүмүүсийн муухай үгээр эхэллээ гэдэг шүүмжлэлийг хүлээн авч толгой хүзүүнээсээ эхлэн явъя. Бас цэцэгний өөрийн мэдэх хэдэн нэрийг бичлээ. Та бүгд мэддэгээ нэмээрэй.

 

Толгой, тэргүүн, гавал, магнай, зулай, дух, дагз, чамархай, ухархай, тархи, хуйх, тоног (тав-баатар хуйх), сахал, үс, гэзэг, согсоо, нүүр, царай, хөмсөг, нүд, цөцгий, сормуус,зовхи, аньсага, давхраа, хоншоор, хамар, нармай, самалдаг, шивнүүр, хянга, угалз, хацар, шанаа, шанх, санчиг, завьж, эрүү, түүшээ, хошуу, ам, омруу, уруул, хөмхий, шүд, араа, соёо, хэл, тагнай, гүйлс, буйл, чих, дэлбээ, омог, гэдэс, хэнгэрэг, хүзүү, шил, хоолой, багалзуур, залгиур, гүрээ, төвөнх, мөгөөрс...

 

хонгорзул, алтанзул, бэр, цагаан уул, далан түрүү, сарнай, вансэмбэрүү, далий ягаан, арслангийн жавьж, хонгорцог, хонхон, наран, багваахай, намуу, цахирмаа, халуу, лиш, хонин нүд, яргуй, хэлгий, шимтэглэй, нил, юмдүүжин, балжингарам, жамъянмядаг, удвал, бадамлянхуа (төвд болон хятадаар цэцэг), сүүлийн хэд нь төвд хэлнээс орж ирсэн болов уу, манайхан цэцгийг ихэвчлэн гол ургамалаар нь нэрлэдэг байх, жишээ нь: бутны шар, голт борын, цахилдагны хөх, удамборын, интоорын, моносны, нохойн хошууны г.м цааш бараг бүх цэцэгт ургамалыг нэрлэж болох нь.

 

 

 

 

 

 

 

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

толгойн хэсэгт: алх, дөш / чихэн дотор байдаг тэ?/, мэлмий,

яана даа би, монгол хэлээ мэддэггүй монгол гэхэд ичмээр хүмүүсийн эгнээнд шилжчихжээ

умгауи (зочин)

тийм байна алх, дөш, дөрөө хамгийн жижиг яснууд

Зочин

алтан товч, шар дэгд

Зочин

замбага, май

Турьхан (зочин)

Хөхөл. /надад лав хөхөлтэй хөвгүүд нээх хөөрхөн харагдаад байдаг юмаа/

gundee (зочин)

Vansemberuu, Jamyanmyadag,Yumduujin,Baljingaram,Udval, Badamlyanhua ene ugnii Badam gedeg ni Tuvd, Lyanhua gedeg ni Hyatad ug.Ed nar chini Mongol ug bish bolohoor oruulsnii hereggui baih.

Коала

Лянхуа гэж Бадам цэцгийг хэлж байгаа юм л даа. Гадаадаас авсан үгнүүд чинь монгол л гэсэн үг биз дээ. Таны блог их зөв юмтай юм аа. өөрөөсөө ичиж байна эээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)