ebugen : Нэр үг олъё

Нэр үг олъё

Монгол хэл ер нь хэр баялаг хэл болох, тэр дундаа нэр үг хэд хичнээн байдаг бол гэх бодол төрлөө. Өвөг дээдэс маань их гүрнийг байгуулж төрөл болон олон хэлний улс аймгуудыг нэгтгэн, тэдгээр улсын хүн зоныг төрөл бүрийн албанд тохоон явсан, нэн эрт дээр үеэс олон хэлт, соёлт түмэнтэй харьцаж явсны тул тэр хэрээр хэл маань баяжин байсан буй заа. Монгол угсаатан нэн эрт үеэс энэ л газар нутагт оршин байж өөр угсааны улсуудыг харъяалж мөн харъяалагдаж явсны тул хэл маань ч олон хэлтэй холбогдох нь дамжиггүй. Ингээд нэр үгийг өөрийн мэдэх хэмжээндээ бага сагаар гарган тавих бодол төрөв. Мэргэн түмэн та бүгд ч гэсэн нэмэр хандив өргөн, санаа сэтгэгдэлээ нэмэрлэн, дутуу дулимагийг гүйцээж, буруу гажууг засч, олон ястаны өөрөөр хэлдэг хэллэгийг нэмэн хэлж миний хэлний баялагийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэхийн ялдамд цаашид хэл судлаач болон вэб хийгч эрхэм нөхөд энэ талаар нэгдсэн их үйлийг хийнэ гэдэгт бүр ч гүнээ найдан байна. Ер нь дэлхий дахинаа хэл хялбарчлагдах үзэгдэл өргөн ажиглагдаж буй ч улс түмнүүд эх хэлээ хэв янзаар нь хадгалан байхыг тун ч их чухалчлан байх юм аа. Бид хуучин мартагдсан үг хэллэгийг сэргээн, эх хэлээ сэргээн баяжуулж хойч үедээ үлдээх нь ганц монголын тусын тулд ч бус нийт хүн төрөлхтөний соёлын санд өчүүхэн ч гэсэн нэмэр хандив өргөж байгаа хэмээн итгэж энэхүү бичвэрийг эхлэвэй, та бүгд таалан болгоох ажаамуу. Дашрамд дурьдахад Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг онлайн болгож буй  toli.query.mn сайтад орж өөрийн хувь нэмрийг оруулах боломж бий шүү гэдгийг дуулгахад таатай байна.

 

Арьс, салст түүний дайвар эрхтэн, өөрчлөлт, хүний бие эрхтэнээс ялгарах шүүрэл болон ялгадас: хумс, үс, хуйх, сахал, булчирхай, найлзуур, хаг, хир, даарь, саарь, эвэр, хогжруу, хөлс, нулимс, нус, шүлс, тос, заар, даавар, точиго (үрийн шингэн), шээс, баас, хулмас, унгас, шивэр, цэр, хэхрүүс-хэхрүүдэс, гулгидас, бөөлжис-бөөлждөс, нуух, шүүс, шүүдэс, идээ, бээр, булаг, хаван, хавдар, гувруу, гүвдэрүү, сорви, шарх, цэврүү, хатиг, мундас, батга, сэвх, ширх, мэнгэ, ур, үү, нөсөө, толбо, үлд, товх г.м... за үргэлжлүүлээрэй хүмүүсээ.

 

 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

чи чинь үргэлжлүүлэх юм бараг үлдээгээгүй л юм байна шүү дээ.ядаж байхад арай гэгээлэг нэр үгсээс эхэлж болсонгүй юу? бодож бодож олсон үг яр ха ха ха.

egy (зочин)

"хулхи" гэдэг үгийг орхижээ

SJoker (зочин)

Уг нь санаа нь зөв юмаа.
Ийм тэнэг үгээр эхлэхээр чинь хэн чамд туслах юм. Эдгээр үгнүүд тэгээд чиний бодож олсон монгол үгнүүд үү бүүр уур хүрчихлээ.

ulziik (зочин)

энэ миний бодож байсанаас арайл өөр юм байхым

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)