ebugen : Эртний ДНХ---Хүннү---Орчин үеийн ДНХ

Эртний ДНХ---Хүннү---Орчин үеийн ДНХ

Монголын тал нутагт анхны төрт улсыг байгуулсан бидний өвөг дээдэс болох Хүн нарыг чухам ямар хэлээр ярьж байсан, ямар үндэс угсааны хүмүүс байсан талаар одоог хүртэл маргасаар, бараг булаацалдах нь халаг байдаг. (Монгол, Түрэг, Перс, холимог г.м)  Арга ч үгүй биз, Төв болон Зүүн Азийг хамарсан анхдагч хүчирхэг Эзэнт гүрэн болохоор тэр байх. Хятадын домгийн чанартай бичлэгт Хятадын эртний домгийн улсын хаан өөрийн төрлийн нэгэн нөхрийг албат нарынх нь хамт Ордос руу цөлснөөр Хүн нар бий болов гэсэн нь бий ч энэ бол ор тас худал зүйл юм. Магадгүй цөлөгдсөн байж болох ч Хүн нарын өвөг дээдэс болох учиргүй бөгөөд гарал үүслийн хувьд ч тэр хэл, соёл, бичиг үсэг, шашин суртал цаашлаад генетикийн талаараа Хятадаас тэс өөр болох нь олон зүйлээр нотлогдсон билээ. Хожим Хүн гүрний үед хятадын Хан улсын цэргийн жанжид Хүн нарт олзлогдон тэдэнд хүчээ өгч байсан, Шанью нар “энх ургийн гэрээ” байгуулан Хятадын Хан улсаас алба татвар авч Тангийн гүнжийг эхнэр болгон авдаг байсан ч өргөн хэмжээгээр генетикийн солилцоо явагдаагүй, Хятад гүнжээс төрсөн хүүхдүүд улс төрийн бодлогод нөлөөгүй байсан юм. Хүн нарыг Монгол, Унгар, Булгар, Түрэг угсаатан (Казах, Узбэк, Киргиз, Уйгар) болон Якут,Тунгус угсаатан ( Манж) нар өвөг дээдсээ хэмээн тайлбарлах явдал түгээмэл байдаг ч баттай тогтоосон зүйл одоог хүртэл байхгүй байгаа юм. Гэхдээ тэд Их гүрэн байх үедээ Монгол, Түрэг, Түнгүс угсаатнаас гадна Европ угсааны Скифүүд, Юэжчи аймаг зэргийг нэгэн дээвэр дор нэгтгэн захирч байсны хувьд эдгээр улс түмнүүд өвөг дээдсээ хэмээн үзэх бүрэн үндэстэй юм. Хожим Хүн гүрний бууралтын үед өмнөд хойд хоёр хэсэгт хуваагдан өмнөд Хүн нарын нэлээн хэсэг нь хойд хятадад суурьшан бослого тэмцэл гарган хамжлага маягтай байснаар зарим нь хятадад уусан, зарим нь (30000 хүн) хятадын зүүн Хан улсын задралаар зүүнш нүүж Солонгос очсон мэдээ ч байдаг болохоор хойд Хятад болон Солонгост тэдний удмынхан цөөн ч атугай байх нь магадтай юм. Хойд Хүн нарын хувьд тэд шахагдан нэгэн хэсэг нь баруунш нүүж гурван зуу орчим жил чимээ алдран байснаа хожим 4-6-р зуунд түүхийн тавцнаа дахин тодорч Европын түүхэнд гүнзгий мөр үлдээсэн билээ. 

1943 онд Монгол Оросын хамтарсан експедиц Эгийн голын хөндийгөөс МЭӨ 3-р зуунаас МЭ 2-р зуунд хамаарах Хүн нарын оршуулгын газрыг олж илрүүлэн шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан байдаг. Эндээс олдсон 60 гаруй сайн хадгалагдсан гавлын ясанд Франц, Унгарын эрдэмтэд митохондрын буюу зөвхөн эхээс дамждаг, Ү-хромосомын буюу эцгээс дамждаг, автосомын буюу аль алинаас нь дамждаг ДНХ-ийн судалгааг 2003 оноос хийж эхэлсэн байна. Олонхи эрдэмтэдийн үздэгчлэн Ази Европ хүмүүсийн генетикийн солилцоо нэлээн хожим явагдсан гэдэг ойлголтыг энэ судалгаа няцаасан байна. Учир нь эдгээр ясны ДНХ-ээс Европ угсаатантай ижил төсөө ажиглагдсан бөгөөд тэр үеийн Хүн нар 10% Европ, 90% Азийн шинжийг агуулсан генетикийн холимог бүрдэлтэй гарсан нь бүр Хүн гүрэн байгуулагдахаас нэлээн өмнө Ази Европ хүмүүсийн генетикийн солилцоо эрчимтэй явагдсан болохыг харуулж байна.

Ингээд эрдэмтэдийн хийсэн судалгааны үр дүнг 2006 оны 4 сард Америкийн “Бие махбодийн хүн судлал” хэмээх сэтгүүлд нийтэлснийг тэр хэвээр нь сийрүүлэв. 

 

Судалгааны өгүүлэл   

Монголын хүн амын үүсэл гарал: Эртний ба орчин үеийн ДНХ-ийн генетик бүтцийн шинжилгээ  

Кристин Кейсер-Тракүй, Ерик Крубези, Хоролма Памзав, Тибор Варга, Бертранд Лудес

Францын Страсбургийн Хуулийн Анагаах Ухааны (Шүүх эмнэлэг) Институтын Антропологи Молекулын Лаборатори,

Францын Тулуз хотын Паул Сабатиерийн Их Сургуулийн Антропобиологийн Салбар,

Унгарын Будапештийн Шүүх Эмнэлгийн Шинжээчийн Институт 

Унгарын Сзегедийн Их Сургуулийн Шүүх Эмнэлгийн Салбар 

Цахим хаяг: Кристин Кейсер-Тракүй ckeyser@mageos.com 

Захидлаар харьцах:  Christine Keyser-Tracqui, Laboratoire d'Anthropologie Molеculaire, 

Institut de Mеdecine Lеgale, 11 rue Humann, 67085 Strasbourg Cedex, France  

 

Эртний ДНХ-Хүннү-орчин үеийн ДНХ   

 

Эгийн голын хөндийгөөс (Монголын хойд хэсэг) олдсон 2300 жилийн настай Хүннүгийн хүмүүсийн олдвороос авсан болон одоогийн Монголын хоёр бүлэг хүмүүс болох: олдвор олдсон газраас сонгосон хүмүүс (Эгийн голын хөндий орчим 100 км-ээс дотогш), Монголын бусад хэсгээс сонгосон хүмүүсээс авсан сорьцын өгөгдөхүүнд цөмийн (автосомын болон Ү-хромосомын богино тандемийн давтамж) ба митохондрын (өндөр хэлбэлзэлтбүс I) харьцуулсан судалгаа хийсэн юм. Энэ харьцуулсан шинжилгээний гол зорилго нь Монголын нутаг дахь одоогийн болон эртний 

хүмүүсийн хооронд генетикийн уялдаа холбоо адил төстэй шинж байгаа эсэхэд үнэлэлт өгөх явдал байв. Мөн эртний Хүннү хүмүүсийг (сорьц) одоогийн Якутуудын өвгийн аль нэгтэй харьцуулсан судалгаанаас, Якутын одоогийн хүмүүсээс авсан өгөдөхүүн, ном хэвлэлд гарсан Түрк хүмүүсийн өгөгдөхүүнийг энэхүү судалгаандаа хамруулан судалсан. Бидний судалгааны гол үр дүн нь Хүннүгийн генетикийн ижил төсөө Монголын янз бүрийн цаг хугацааны болон газарзүйн байрлалаас авсан өгөгдөхүүнд ажиглагдсан явдал байлаа. Энэ үр дүн Монголын нутаг дахь Түрк болон Монголын овог аймгууд цаг хугацааны уртад генетикийн солилцооноосоо илүүтэйгээр соёлын солилцоо хийжээ гэсэн таамаглалд хүргэж байна. Үүнээс гадна бидний урьд нь таамаглаж байсанчлан Якутын өвөг дээдэс Хүннү аймгуудын дунд олдсонгүй.  American Journal of Physical Anthropology 131:272-281, 2006. © 2006 Wiley-Liss, Inc. 

Хүлээн авсан: 14 October 2005; Хүлээн зөвшөөрсөн: 18 January 2006  

  

...гэжээ. Эндээс үзэхэд Хүн нар нь яахын аргагүй бидний өвөг дээдэс болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй болон баталгаажихаас гадна Хүн нар өвөг Монголчууд байсан, өвөг Монголчууд байсан юм чинь өвөг Монгол хэлтэй байсан байхнаа гэх бяцхан бардамнал төрснийг нуух нь илүүц биз ээ.

 

 

 

 

 

 

 

 

 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
chimeg (зочин)

tiishdee yah argagui l manai ovog deedes bsan geh batalgaa notolgoo bgaad bgaa bhgui yu.nogoo hoshin hog deer gardag shig uhertiin hondoo manaih tanaih geed bulaatsalddag shig ym boloh geed bhaan.uul ni manai ovog deedes ym bgaamshdee.ylanguya ter omhii hyataduudiin ovog deedes bol buur yavch bishee

Хүн (зочин)

надад нэг гаргалгаа байнаа. Бид нэг нэгнийгээ энэ хүн, тэр хүн гээд ярьдаг. Энэ нь эрт цагт бид Хүн улсын иргэд байснаас үүссэн бус уу? Одоо человек, human гэдэгтэй адил утгатай болчихоод байгаагаас бус.

zandkaa (зочин)

Ta bol ih erdemtei hyn baigaa jm baina.Busdad medbel zohiltoi,uhaarahad ni heregtei bas dajarshih tuhai baruunii surtal nebtryyleg gazar abch bui yenee yed Mongol hyn byr bolgoomjiin bodlogotoi baihiig sanuulsan achtai sanagdana.Mongoliin chadbariig olj harah,byrtgeh,hyegjyylehed myenge hajh cag bolson doo,bolson!!!

ebugen (зочин)

БНХАУ-ын "Ормол үг хэллэгийн тайлбар толь бичиг"-т Сүннү гэх үгийг тайлбарлахдаа: Эх дуудлага нь "Хүн" хэмээнэ, тэднийг бас Ху нар ч гэдэг. Цин, Хань улсын үед цагаан хэрмээс умарш нутагт нүүдэллэн аж төрмүй. МТ 48 онд өмнөд, умардад хуваагдан, өмнөд Хүн нар хятад дагаар орж аажмаар уусжухуй. Умард Хүн нарын хагас нь баруунш нүүн одож, үлдсэн хагас нь Сүнбэ нартай нийлэн суувай. гэсэн байдаг байна.

Amin-Erdene (зочин)

Tmee hyatadd olon torliin humuus baigaa zarim n sain zarim n myy. Ghdee tuuh bidend hyataduud ymar humuus ve gedgiig haruulsan. Ambagai haaniig modon iljigend hadsan Tatar Mongol 2 aimagt hagaral uusgesen. Manjiin ued hyatad puusuudeer mongoliig boolchilson geed. . . Ghde bid hezee ch hyatadiin haryat bolj bgaagu Manj bol hyatadaas oor garal ugsaatai zurchid guren bsn. Ghdee ted buruu bodlogo barimtalsnaasaa bolood eh helee aldaj undes ugsaa garal n hyatad bolon huvirsan. Bidniig hol dooroo sohruulj chadsan manj daichin gesen tsoltoi ter tom gurnii adil emgenelteigeer tuuhiin tavtsnaas archigdahgun tuld hyatad humuust hezee ch itgej bolohgue

gest (зочин)

Xunnun talaar oshoo medeelel oryylna yy, bolmjtoi bol mgl sydlaachdiin bichsen-g oruulaach, net-d ene chiglel-r mgl deer barag yum alga.Gadaad site-yyd eronhiidoo Xunnug mgl gdg-g nyacaahad chiglesen bhiim.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)