ebugen : Төвдүүдийн тухай

Төвдүүдийн тухай

Гималайн уулсын ард далайн түвшнөөс дээш дунджаар 4900 м-ийн өндөрт түвдийн тэгш өндөрлөг орших бөгөөд энэ нутаг нь өөрсдийгөө “Бод” хэмээх түвд-бирм хэлний овгийн түвд хэлээр ярилцах ба энэтхэгийн бярман бичгээс эхтэй өөрийн бичиг үсэгтэй Түвдүүдийн болон Монпа, Лобачуудын нутаг билээ. Одоо умард Пакистанаас Юннан Сичуан, Хөх нуураас Бутан хүртэл газар нутагт 6 сая орчим хүмүүс түвдээр ярилцан байнам.  

Ярлун голын хөндийн түвдийн түүх нь домог яриагаар МЭӨ 1-р зуунаас эхлэх авч МЭ-ний 7-р зуунд 618 онд Соронзонгомбо хаан өөрийн эцэг хорлогдон үхсэн Намри-ийн эхлүүлсэн үйлсийг үргэлжлүүлэн Ярлуны хөндийн овог аймгуудыг нэгтгэн Түвдийн эзэнт улсыг байгуулсан үеэс ихэд тодордог. Тэрээр 635-636 онд Хөх нуурыг эзлэн   хятадын Тан улсын худалдааны гол замд  ноёрхолоо тогтоож Тангийн Тайзун хааны зээ Вэнчэн гүнжийг авчээ. Соронзонгомбын үед Шан Шүнийг эзлэн олон шинэчлэл явагдан Түвд ихэд хүчирхэгжин тэлжээ. Соронзонгомбын болон түүний залгамжлагчдын үед Түвдэд буддизм өргөн дэлгэр тархан улсын шашны зэрэгт хүрснээс гадна Түвдийн хүч чадал ч өсөн нэмэгдэж байв.

665-670 онуудад Түвдүүд Хотон нарыг цохиж Таримын сав газар болон Кашгарт 692 он хүртэл ноёрхолоо тогтоон 696 онд Тан улстай найрамдав. 710-720 оноос Араб Түргүүд товойж эхэлсэн ба Түвдүүд тэдэнтэй холбоолон 720 оноос Тан улстай дайтаж эхэлэн 730 онд ялсан ч хятадууд арабтай холбоолон түргийг довтлон шахамдуулан найрамдаж Түвд рүү довтолсон хэдий ч амжилт олсонгүй. 737 онд Түвдүүд Түргийг довтлон төлбөр авах болсон байна. 747 онд Тангийн жанжин Гао Шанжи Кашмир, төв Азируу гарах худалдааны замыг нээх зорилгоор цэргийн үйл ажиллагаа явуулснаар Түвдийн хүчийг ихээхэн сулруулж 750 он гэхэд тэд төв ази дах ноёрхолоо хятадуудад алдсан байлаа. Гао Шанжи Талас голын тулалдаанд Арабууд болон Харлагуудад цохигдон 755 онд Тан улсад Ань Шигийн бослого гарсан зэргээс үүдэн хятадын нөлөө хурдан буурч Түвдүүд дахин сэргэв. Тэд хойд энэтхэгийг эзлэн 763 онд Тангийн нийслэл Чанганыг эзэлсэн авч Тан улс Уйгарын эзэнт улстай холбоо тогтоон Түвдийг цохисноор Түвдийн Чангандах 15 хоногын ноёрхол дууссан авч Юннаны орчмын газар нутгийг 794 онд хятуудад цохигдох хүртлээ авч үлдсэн байна. 821,822 онд Лхас хотноо Түвд Хятадын хооронд хоёр хэл дээр 20 гаран жил үргэлжилсэн энхийн гэрээг байгуулан чулуун дээр сийлэн үлдээжээ. Түвдүүд баруун зүгт Самарканд, Кабул хүртэл идэвхитэй үйл ажиллагаа явуулан Киргизүүдтэй холбоо тогтоон хойд зүгт Уйгаруудтай дайтаж байсан ба 9-р зууны дунд үе хүртэл Төв Азийн тэргүүлэх гүрэн байжээ.

838-842 онуудад Ландарма хаан суух цаг дор Түвд дэх буддын шашинд том цохилт болсноос гадна 842 онд Ландармыг үхсэний хойно Түвд хуваагдан задарч иргэний дайн дэгдэн 1247 он буюу Сакяагийн үе хүртэл үргэлжилжээ. Ландармын үед 3 санваартан Лхасаас дутаан Амдод ирснээр буддын шашин Кам хавиар нууц байдлаар оршсоор 9-р зууны сүүл 10-р зууны эхээр Гонборавсал Түвдийн их хөлгөний буддизмыг зүүн хойд түвдэд хөгжүүлэн шавь нар нь Үй, Цан буюу түвдийн төв хэсгээр тархаажээ. 1073 онд Сакяагийн (Сажа-ийн) анхны сүм байгуулагдан хөгжин алдаршиж 2 зууны турш түвдийн соёл ахуйд үлэмж нөлөөлсөн юм. 1155 онд буддизмын Гармапагийн эх тавигджээ. Мөн 1040 онд Кашмираас Адишаг урьж авчирсан нь түвддэх буддын шашны хөгжлийн нэгэн үе болжээ.

1207 онд Монголчууд Тангуд улсыг дайлан улмаар 1215 онд Цанба Дүнхүрпа өөрийн 6 шавийн хамтаар Чингэс хаанд бараалхан Түвдүүд Монголд алба барих болов. Чингэс хааныг хальсны хойно алба барихаа больсон Түвдэд 1230-аад оны сүүлчээр хойд хятад, төв Ази, Орос, Украиныг эзлээд байсан Монголчууд анхаарлаа хандуулав. Ингээд 1239 онд Өгэдэй хааны 2-р хөвгүүн Гүдэн хунтайж Хөх нуурыг захирах болж 1240 онд Доорда даргачаар Түвдийг дайлуулж Сүн улсыг баруун талаас нь дайлах бэлтгэлийг хийлгэсэн боловч 1241 онд Өгэдэй хаан хальснаар Монголчуудын цэргийн ажиллагаа түр зогссон байна. 1244 онд Гүдэн хунтайж урилга илгээснээр 1246 онд Сакяа бандида (Сажа бандид Гунгаажалцан) өөрийн 2 ач дүү болох 11 настай Пагва, 7 настай Чагнадорж нарыг дагуулан Хөх нуурт иржээ. Гүдэн хаан Түвдийг 1247 онд бүрэн хяналтандаа авч 1249 онд Сакяа бандидаг Түвдийг захирагч болгосон байна. Тэрээр 1253 онд өөд болсноор Гүдэн хааны ордонд сууж Монгол хэлтэй болсон Пагва лам Лодойжалцаныг Сакяа бандидаг залгамжлуулан Түвдийн багш хэмээн Түвдийг захируулав. 1260 онд Хубилай хаан ширээнд сууж түүнийг улсын багш хэмээснээр түвдэд Сакяагийн урсгал хүчийг авч түвдийн улс төрийн амьдралыг зохицуулан засаг захиргааны төв болж Монголчууд ч Түвдэд өөртөө засах өргөн эрх эдлүүлж байв. Пагва лам өөрөө Юан гүрний улсын багш тэргүүн лам болж Түвд Монголын буддизм дахь анхны төр шашны харьцааны тухай онолын эхийг тавьж Хубилай хааны зарлигаар 1268 онд дөрвөлжин бичгийг зохиож дуусгав. Энэ бичгээр хятад ханз Монгол бичгийг халах оролдлого амжилтгүй болж цөөн тооны дурсгал үлдсэн ба орчин үеийн солонгос бичгийн үүсэхэд нөлөөлсөн гэж үздэг байна. Сакяагийн ноёрхол 1358 он хүртэл тогтоод Юан гүрнийг мөхсний хойно Кагюүгийн урсгалд (энэ урсгал 1285-1290 онуудад Хүлэг хааны дэмжлэгтэй бослого гаргаж байв) Түвдийн төв хэсгийг алдсан хэдий ч 1430-аад оныг хүртэл Түвд гаднаа болон дотроо харьцангуй тогтвортой байв. Энэ үед Гэлэгпа буюу шар малгайтны урсгалыг Зонхов Лувсандагва үндэслэн 1409 онд Галдан хийдийг байгуулж Цанид дацанг нээжээ.

1578 онд Түмэдийн Алтан хааны 2 дахь удаагийн урилгыг (анх 1569 онд) Гэлүгпагийн урсгалын тэргүүн 3-р Далай лам Содномжамц хүлээн авч Алтан хааны байгуулж эхэлсэн Хөх хотод ирж цугласан олонд сургааль айлджээ. Энэ үеэр Халхын Автай сайн хаан ирж Далай ламтай уулзжээ. Ингээд Хөх хотод Дэчин Чойнхор, 1586 онд Халхад Эрдэнэ зуу хийд байгуулагдан үүнээс хойш 50 жилийн дотор Монголчууд Буддизмд өргөнөөр оржээ. 4-р Далай лам Ёндонжамц цорын ганц Түвд бус Далай лам бөгөөд Алтан хааны ач хүү байв. 

5-р Далай лам Лувсанжамцын  (1617-1782) үед Түвдийн шашны урсгалуудын хооронд засаглалын төлөө тэмцэл ид явагдаж түүнд нь Монгол, Ойрад монгол, Манжууд идэвхийлэн оролцож байв. Тэрээр Гэлэгпагийн урсгалыг Түвдийн төв хэсэгт ноёрхох үүдийг нээж Түвдийг Гэлэгпагийн урсгалын дор нэгтгэгжээ. Цахарын Лигдэн хаан улааны урсгалыг дэмжин шар малгайтны урсгалыг устгасан авч удалгүй өөд болж Халхын Цогт хунтайж түүний үйл хэргийг үргэлжлүүлэн Хөх нуурт очин Амдог эзлэн Үй, Цанруу цэрэг оруулав. 5-р Далай лам Лувсанжамц Хошуудын Төрбайх тайж буюу Гүүш хаанаас тусламж эрсний дагуу Гүүш хаан шарын урсгалыг хамгаалан 1637 онд Цогтын цэргийг Улаан хошуунд бут цохин улмаар 1642 онд Түвдийг эзлэн 5-р Далай ламыг Түвдийн шашны ба улс төрийн тэргүүн болоход нь тусалж өрсөлдөгч урсгалуудыг даржээ. 5-р Далай лам Лхаст Будаалин хийдийн суурийг тавьж засаглалаа тийш нь нүүлгэн 1652 онд Бээжинд очиж Манжийн хаанаас тамга олгосоныг хүлээн авчээ. Тэрээр 1682 онд өөд болсныг Түвдүүд улс төрийн зорилгоор 15 жил нууж 1697 онд Цанъянжамцыг 6-р Далай ламаар өргөмжлөн засгийн эрхийг Дэсрид Санжаажамц барьж байв. 6-р Далай лам сахил санваараа үл тоон архи хүүхэн хэрэглэн хайрын дуу зохион байх дор 1705 онд Хошуудын Лхавзан хаан Түвдийг эзлэн засаг баригч Дэсрид Санжаажамцыг хороон Далай лам Хөх нуур орчим нас барсан байна. (зарим түүхэнд түүнийг нас барсан хэмээн худал зарласан бөгөөд 1746 онд нас барав хэмээх нь бий)

Ингээд Лхавзан хаан шинэ Далай лам тодруулсан авч Далай лам Гэлүгпагийн урсгалыг дагаагүй юм. 1717 онд Зүүнгарын Их Цэрэндондов Түвдийг эзлэн түүнийг хороосон нь Түвдэд нэлээн дэмжлэг хүлээснийг үл тоон Манжийн Энхамгалан хаан түргэн арга хэмжээ авч 1718 онд Лхасд цэрэг оруулсан боловч бут цохигджээ. 1720 онд Энхамгалан хаан дахин үлэмжхэн хүчээр довтолж Зүүнгарыг Түвдээс гаргаж Галсанжамцыг Гүмбүмээс Лхаст авчран 1721 онд 7-р Далай ламаар суулгажээ. Хошуудын бослогын дараа 1724-1728 онуудад Манжууд Амдо, Камыг Хөх нуурт, зүүн Камыг хятадын зэргэлдээх мужид нэгтгэн Лхасад амбан суулгах болов. 1750 он хүртэл Түвдийн засгийн эрхийг хэрэг дээрээ Фолханас гэгч язгууртан ба түүний хүү барьж байсан ба энэ онд Манжийн амбанг хороосноор манжууд цэрэг оруулан босогчдыг дарж Далай ламаар удирдуулсан захиргааг байгуулсан авч шууд өөрийн бүрэлдэхүүн хэсэг болгоогүй юм. 1751 онд 7-р Далай лам Галсанжамц 43 насандаа “Хашаг” буюу сайд нарын зөвлөлийг байгуулж хуучны нэг хүнд их эрх мэдэл төвлөрдөг байсан Дэсридийн албан тушаалыг халж өөрөө Түвдийн шашин төрийн удирдагч болсон байна. 1788 онд Балбын  Бахадур Шахын илгээсэн Гүрхачууд Түвдэд цөмөрч өмнөд хэсгийг нь эзэлж Банчин богдыг Лхас руу дутаалгасны хариуд Манжууд цэрэг илгээн Балбыг хөөн гаргаж алба татвар төлүүлэх болсны хойно 1791 онд Гүрхачууд дахин довтолж Панчин лам дахин Лхасруу зугтав. Манжийн хаан 17,000 цэрэг илгээн Түвдийн дэмжлэгтэйгээр 1793 онд Гүрхачуудыг байлдан шахаж Балбын нийслэл Катмандуд тулж ирснээр Балбууд ялагдлаа хүлээсэн байна.

Энэ үеэс Манжууд Түвд дэх хяналтаа нэмж 1792 онд 29 зүйл бүхий хууль гарган бүхийл чухал шийдвэрийг Манжийн амбаны зөвшөөрөлтэй гаргадаг болсноор амбаны эрх мэдэл үлэмж өсч Түвдийн гадаад дотоод бүх хэргийг мэдэх болсон байна. Мөн энэ үеэс Далай лам болон Банчин ламыг амбаны удирдлага дор шинэ журмаар буюу тодрогсодын нэрийг бичсэн цаасуудыг алтан бумбанд хийн сугалаагаар тодруулах болов. 10-12-р Далай ламыг энэ аргаар тодруулсан ба 9 болон 13, 14-р Далай ламыг энэ аргаар тодруулаагүй юм. 19-р зуунд Манжийн хүч сулрахын хэрээр Британичууд хойд Энэтхэг болон Афганистанаас Оросууд төв Азиас Түвдийг өнгийж эхэлсэн зэргээс үүдэн 1850-иад оноос Түвдүүд гадныхныг хөөж хилээ хаасан байна.

20-р зууны эхэн үе бол Британичууд болон Оросууд төв Азид ноёрхохын төлөө “Том тоглоом”-д өрсөлдөж эхэлсэн үе байлаа. 1904 онд хурандаа Фрэнсис Яангхазбандаар удирдуулсан Британий экспедиц томхон цэргийн ангийн дэмжлэгтэйгээр Түвдэд цөмөрч Оросоос өрсөн Далай ламтай хэлэлцэн тохирч Түвдэд нөлөөгөө тогтоохоор тэднийг эсэргүүцсэн Түвдийн цэрэг энгийн иргэдийг устган Лхас хотноо хүрэхэд Далай лам аль хэдийн Монгол руу зугтан Өргөөд ирсэн байв. Тэрээр хоосон буцахгүйн тулд засаг баригч Гандэн Три Ринбүүчи болон албаны бусад улсаар гарын үсэг зуруулан Түвд Британид хилээ нээн худалдаа чөлөөтэй хийх, гаалийн татвар авахгүй байх, Британийн зөвшөөрөлгүй бусад гадаад улсуудадтай харилцах тохиолдолд  2.5 сая рупи Британид төлөх зэрэг заалт бүхий гэрээ байгуулсан байна. Уг гэрээг 1906 оны Англи Хятадын гэрээгээр баталгаажуулж Британийн засгийн газар Түвдийн дотоод хэрэгт оролцохгүй байх, Манжийн засгийн газар бусад орнуудад Түвдтэй харилцах зөвшөөрөл өгөхгүй байх үүрэг хүлээцгээн 1904 оны гэрээг Түвдүүд зөрчвөл Чин улс Британид мөн 2.5 сая рупи төлөхөөр болжээ.

1907 онд Британи болон Орос Манжийн Түвд дэх ноёрхолыг хүлээн зөвшөөрч тэднээр дамжихгүйгээр шууд Түвдтэй харилцахгүй байхыг зөвшөөрсөн байна. Үйл явдал ийн өрнөх зуур 1905 (зарим түүхчид1908 он гэдэг) онд Манжууд Жао Ерфэнг Түвдийн арми командлагч Шининий захирагчаар томилон Далай ламыг хяналтандаа авах, Түвдийг шууд нэгтгэх зорилгоор цэрэг захируулан илгээв. Түүний цэргүүд Кам Амдод олон сүм хийдийг эвдэн өргөн хүчирхийлэл явуулснаар 13-р Далай лам Энэтхэг рүү зугтан гарсан ба 1911 оны 11 сард Манж улс мөхөхөд Жаогийн цэргүүд босон үймж түүний толгойг авчээ.

Ингээд 1912 онд Далай лам эргэн ирж манжийн амбан хятад цэргийг Түвдээс гарган 1913 онд тусгаар тогтнолоо зарлан 36 жил Түвдүүд “де факто” тусгаар тогтносон юм. Энэ хугацаанд Хятадад иргэний дайн болж байсан учир Түвдэд анхаарах сэхээгүй байсан юм.

1949 онд Мао Зэдуны удирдсан коммунистууд дотоодын дайнд ялан хятадад эзэн сууж Түвдийн хэрэгт оролцож эхэлсэн ба 1950 онд Түвд дэх Хятадын сюзернийг Британиар зөвшөөрүүлэн 10 сард ардын чөлөөлөх арми Түвдэд цөмрөн Түвдийн байнгын бус армийг бут цохив. 1951 онд 14-р Далай ламын засаг захиргаа Хятадын засгийн газартай Бээжинд хэлэлцээнд орж 17 зүйл бүхий тохиролцоонд хүрч Хятадын засаглалыг зөвшөөрчээ. Ардын чөлөөлөх армийн 20.000 цэрэг байсан хэдий ч де факто тусгаар үеийнх шиг байдал1959 он хүртэл үргэлжилсэн юм.

Хятадуудын газрын шинэтгэл, хамтрал байгуулах явдлыг эсэргүүцэн 1956 онд зүүн Кам, Амдод (Хөх нуур) бослого гарч баруун Кам, Үй, Цаныг хамрарч 1959 онд Лхасын бослого болон Түвд даяар өрнөн 1962 он хүртэл үргэлжилжээ. Анх алаг цоог гарсан эсэргүүцэл Америкын Тагнуулын төв газрын дэмжлэгтэйгээр мэдэгдэхүйц амжилтанд хүрсэн авч 1959 онд Лхас дахь цэргийн үйл ажиллагаа нуран унаснаар зэвсэглэсэн босогчид Балбаруу орж мөн энэ үеэр Далай лам Энэтхэг рүү зугтан гарчээ. Далай лам болон түүнийг дагалдагчдад Энэтхэгийн засгийн газар Америк Британийн улс төрийн шахалтан дор Дарамсалад газар өгснөөр өнөөг хүртэл Түвдийн цөллөгийн засгийн газар тэнд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Балбад гарсан босогчид ихэнхи нь Тагнуулын төв газрын тусгай камп-д бэлтгэгдсэн дайчдаас бүрдсэн 2000 хүнтэй зэвсэгт дайчидтай хагас тусгаар тогтносон Мустангийн хаант улс нэрээр Балбын нутгаас 1969 онд Киссинжэр Хятадад найрсаг санал тавьж 1972 онд ТТГ дэмжлэгээ зогсоож Балбын засгийн газар үйл ажиллагааг нь нураах хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.

Хятадууд Панчин ламыг Түвдийн бэлэгдэл төдий удирдагчаар тавьж улмаар 1965 онд Үй Цан болон баруун Камыг Түвдийн автономт бүс болгон (зүүн Кам болон Шиканыг Сичуанд нэгтгэсэн) засаглалын тэргүүнээр Түвд хүн тавьсан авч хэрэг дээрээ Хань хятадууд удирдаж эхэлсэн түүхтэй. Маогийн их үсрэлт Соёлын хувьсгалаар Түвдүүд маш ихээр хохирч хэдэн мянган сүм хийдээ сүйтгүүлэн мянга мянган лам гэлэнмаа нар алагдаж тамлагдан эрүүдүүлж шоронд хоригдсон юм. 1979 оноос эдийн засгийн шинэтгэлээр энэ байдал намжсан хэдий ч хятадын хяналт сулраагүй билээ.

1988 онд Түвдийн автономын намын даргаар Ху Жинтао томилогдон 1989 онд 10-р Панчин лам 50 насандаа зүрхний шигдээсээр гэнэт нас барсныг олон Түвд хүн Хугийн оролцоо байсан гэж үздэг. Үүнээс хэдэн сарын дараа генерал Ли Лианшиу тэрс үзэлтэй гэгддэг сэтгүүлч Тан Дашианыг хэрэгт холбогдуулах тушаалыг Лхасын цагдаагийн газар өгсөн ба үүнтэй холбогдуулан түвдүүд тайван жагсаал хийсэн нь 450 түвд хүний үхлийн шалтгаан болжээ.  1987-1993 он бол Түвдийн хоёрдах томоохон бослого эсэргүүцлийн үймээнт он жилүүд билээ. 1995 онд Далай лам 6 настай Гэдүн Чооки Нямыг 11-р Панчин ламаар нэрлэсэн авч Хятадууд Бээжинд өссөн Жянцан Норовыг Панчин ламаар нэрлэсэн байна. Гэдүн Чооки Ням болон түүний гэр бүлийнхнийг хятадууд шоронд хорьсон уу эсвэл дарамт хавчлагаас зугтан нуугдмал амьдрах болсон эсэх нь тодорхойгүйгээр ор сураггүй болсон юм.

1959 онд Үндэсний статистикийн товчооны мэдээгээр Түвдийн автономи бүс болон Кам, Хөх нуур, Гансюд нийтдээ 6,330,567 Түвд хүн байсан мэдээ байдаг бол 2000 оны тооллогоор хятадад Түвдийн автоном болон Хөх нуур, Сичуан, Юннан, Гансю мужуудад 5,245,347 Түвдүүд тоологдсон байна. Эндээс харахад Түвдийн хүн ам өсөлтийг тооцохгүйгээр 15% буюу бараг сая гаран хүнээр хорогдсон байгаа нь нэгийг хэлж байнам бус уу...  2008 он Түвдийн дахин эсэргүүцэл тэмцэл өрнөсөн он жил болж Түвдүүд жинхэнэ автономит эрх болон цаашлаад тусгаар тогтнолыг ямар ихээр хүсэн хүлээж байгаагаа илэрхийлсэн билээ.

Дашрамд дурдахад Цагаан хүнчүүд 6-7 зуунд, Гэсэр 11-р зуунд Түвдтэй холбоотой байсан тухай мэдээ байдаг. 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
DALDAAK (зочин)

OVOO URT YUMAA. ARAI L GEJ UNSHLAA

psycho (зочин)

харин тийм урт юм. Уг нь зурагжуулалт бас хэсэглэлт хийсэн бол уншиж байгаа манууст их амар байхаар байлаа. Сэтгэгдлиийг минь аваад засах эсүүл дараагийн мэдээндээ бодолцуул баярлана аа

ebugen (зочин)

саналыг хүлээн авлаа

Stormy

Эх сурвалж н яг хаанаас авсан юм бэ. УРЬД НЬ УНШИЖ БАЙСАН САНАГДААД БАЙХ ЮМ.

ebugen

ebugen.bblog.mn, ebugen.blog.mn, ebugen.blogspot.com-дээр бас тавигдсаан байгаа.
Эх сурвалжийн тухайд гэвэл үндсэн нуруу нь wiki, тэгээд интэрнетээс авсан мэдээнүүд, монголын түүхийн 5 ботийн 3-р нь, Дамдинсүрэн гуайн он цагийн хүснэгт зэрэг болно.

Zochin (зочин)

Өмнө нь Төвдийн амьдрал гайхалтай байжээ.
Боолын хүүхэд боол байх хувь заяатай бөгөөд, тэд эзэн ламдаа алба барьдаг байжээ. Томоохон калибрийн лам олон мянган (~20.000) боолтой байх жишээтэй. Тэр боол албатуудаа хар багаас нь харанхуй тэнэг байлгана: өмнөх насандаа гэм тарьсан тул, энэ насандаа үйлийн үрээ эдлэх жамтай хэмээн айлган сүрдүүлж, байгалийн баялгийн дийлэнх нь лам нарын мэдэлд байдаг байв.

Ийнхүү, хятадуудыг ирэхээс өмнөх Төвд орон цоглог өнгөөр солонгорно: өмнөх насандаа гэм тарьсан гэдэг нэрийдлээр, боолоор амьдрахыг хүсээгүй, эсвэл зөрүүд боолын гар хөлийг тасдах, нүд ухаж сохлох мэт арга хэмжээ өргөнөөр авагддаг байжээ.

Мөн шарын шашинд аливаа амьтны амийг таслахыг хатуу хориглодог тул, даварсан боолыг зэрэмдэг болтол нь ташуурддаг шийтгэл байжээ. Алж болохгүй, гэм болно. Үүнд сэргэлэн лам хөөрхөн арга сэдсэн байх жишээтэй: зэрэмдэг боолыг хүйтэнд хөлдөж үхүүлэхээр тал газар орхидог байжээ.

Mөн мань эрийг бага насанд нь тариачны гэр бүлээс нь салгаж, дацанд оруулжээ. Ихэнх хүүхдүүдийг бүжигчин, цэрэг, эсвэл секс тоглоом болгодог байсан бөгөөд, уг номын баатрыг 9 наснаас нь лам нар хүчинддэг байсан гэж дурьдсан байх юм.

Zochin (зочин)

Шарын шашин бол өргөл барьцаар, элдэв ном судраар, маань уншлагаар олон түмнийгдалдуур мөлждөг хамгийн зальжин аргуудыг чадамгай хэрэглэдэг байв. Монголчууд төрөхөөсөө аваад үхэх хүртлээ хамаг сайн сайхан эд юмсаа ламтнуудад өргөсөөр байгаад там руу тонилдог иргэд болж хувирсан.

Шарын шашин монголчуудыг ч хайр найргүй мөлжиж байсан гэдгийг түүхэн баримтууд нотолсоор байгаа. Ийм мөлжлөгтэй холбогдож, шарын шашин нь хамгийн их үрэлгэн шашин бөгөөд элдэв ёс, горим, жаяг, дэглэмээр далимдуулж, олон түмнийг эрхшээлдээ оруулах нарийн аргуудыг эзэмшиж чадсан байна.

Шарын шашин нь арван хангал хэмээх догшин сахиусаар олон түмнийг, нийт монголчуудыг 400 гаруй жил айлгасан. Тухайлбал, очирваань сахиус, цамба хангал, намсрай хангал, жамсран хангал, гомбо шүтээн зэргийг хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна Шагимуны бурхан, Дарь эх Аръяавал, Манзушир бурхадаа хүмүүсийг залилж мунхруулдаг болжээ.

Залбирал, мөргөл мунхаглал бол шарын шашны их ёс мэт харагдавч эдгээр нь аливаа хүмүүсийн бүх талын хоцрогдол, доройтлыг илтгэдэг шалгуур үзүүлэлтүүд болж хувирсан билээ. Монголчууд Майдар бурхныг гэхэд л 400 гаруй жил тахиж шүтээд улам доройтсон болохоос биш нэг ч удаа өөдлөөгүй шүү.

Шарын шашны гүн ухаан хэмээгч сургаалийн гол категори нь хүн биш, хүний хөгжил биш, харин хүний зовлон зүдгүүр юм. Шарын шашны хүмүүсийн зовлон зүдгүүр дээр тоголж торниж хүчээ авсан хамгийн шаар шашин болж чадсан.

Ингээд эцэст нь юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл өнөөгийн монголчууд хамгийн хоцорсон шарын шашнаа дээдэлж, мунхаглахуйн гольдрол руу мөлхөх үү, аль эсвэл их чингисч ухаанаар гийсэн гэгээрэхүйн замналаар Монгол улсаа аварч, Их Монгол улсаа, түвшин сайханы нийхэмээ бадраахуй гэсэн ийм хоёр салаа зам дээр тулж оччихоод байна. Ямар ч л байсан монголчууд бид шарын шашны эсрэг тэмцэх ёстой. Далд колониализмын, неоколониализмын эсрэг тэмцэх учиртай. Бидний тэмцэл зөвхөн Их Тэмүчин Чингис хааны онол үзэл бодлогод тулгуурлаж, үндэсний их үзлээр бадарсан цагт л энэ тэмцэл амжилтанд хүрнэ.

зочин (зочин)

их урт юм аа гэхдээ хэрэгтэй мэдээлэл байна

зочин (зочин)

их урт юм аа гэхдээ хэрэгтэй мэдээлэл байна

зочин (зочин)

монголчууд шарын шашныг биш бөөгийн шашнаа шүтэх хэрэгтэй

Зочин

Төвөд ,Шарын шашин Монголчуудад хэр хамааралтай тухай зураглал хэлбэрээр өгүүлжээ. Хамгийн гол өнөө цагт залуучуудад танин мэдэхүйд нь ойлгогдохоор субьектив хандлагыг тод гаргах чухал санагдаж байна. Товчхон гэвэл Их гүрэн Англи, АНу, Орос, Манж улсын улс төрийн бодлого 19-20-р зуунд Азийн бүс нутагт ихээхэн идэвхижиж гэрээ хэлцлүүд байгуулагдаж мөрдөж ажиллаж байсан байна.Одоо ч гэсэн их гүрнүүд хооронд байгуулсан гэрээ хэлцлүүпээ мөрдсөөр буйг өнгөрч буй цаг үетэйгээ холбож тунгаах хэрэгтэй. Тиймээс судлаачид түүхийг цаг тооллоор зураглахаас илүүтэй түүхийн нөлөө бүхий лидер удирдагчид тэдний гадаад,дотоод холбоо нөлөө зэрэг субьектив үйл ажиллагаатай холбоотой түүхиин баримт судлагаг илрүүлэн дэлгэрүүлэх ач холбогдолтой гэж бодож байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)