ebugen : ″Авдар″ оюу толгой

″Авдар″ оюу толгой

Манайд нэг цоожтой авдар байнаа, сонсоод байхнээ дотроо ч ёстой нэг ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байгаан байхаа, гаргаад эдэлбэл ч лус атаархахаар баяжиж хэдэн үеэрээ барж идэхгүй хоолтой болох юмдаг уу даа янз нь. Гэхдээ л багацуул бидэнд тодорхой мэдэх юм алга, томцуул л янз янзаар яриад л мэргэн сургааль айлдаад л зарим нь сургаар нь пологтож бөөлжөө л зарим нь нарийнтаж хэвтээ л юм юм л болох дог оо ер нь. Хяслантай нь нөгөө цоожоо бид чинь онгойлгож барахгүй юм даг уу даа, авдраа эвдэж ч хүчрэхгүй юм байх, нарийн ур ухаан шаардах элдэв төрлийн багаж хэрэгсэл хэрэглэн баймаажан нэг юм онгойвол онгойх... нарийн эд юм байхаа, бүдүүхэн зүйлээр ч бардаггүй балай эд юм байлгүй, тэр цоож моожийг нь онгойлгодог цөөхөн хэдэн булдруу байдаг ч зарим нь үнэрхээд зарим нь сонжоод байгааг алин бүү мэд томцуул мэргэцүүлийн үгэнд толгой эргэж ухаан булингартах нээ янз нь. Нэг их мундаг дархан нээгээд өгье гэхдээ үнэ хөлсөө ч чамгүй нэхэх төлөвтэй гэнэ болоод л явчихлаа, томцуул ч онгойлгуулна үгүй гээд л  хэрэлдэж хэлцээд л багацуул мань мэт дарвиж хөөрөө л нэг тийм улай үзсэн үхэр шиг л үймчихлээ. Сүүлдээ зарим томцуул маань хүний олноор түрий барьж эз дийлэх санаатай юм даг уу даа мань мэтийгээ хань татаж онгойчихвол ч ёстой чихэр бурам ч гэж нөгөө юу л гээд л, нөгөөдүүл нь болохоор онгойвол нөгөө “Алтан өргөө”-гийн Ёмбоо Ёрвоо хоёр яалаа санаж байгаа биз гэх шүү юм яриад л тэгсэн мөртөө хэн хэн нь яг таг мэдэж байгаа юмаар ер нь маруухан даг шүү янз нь хий л хөөрөөд байхаас биш. Тэгж тэгж нэг юм томцуул 3-р номын ахад “За чи цаадахтайгаа яриад нөгөө юу яавал яачих, үнэ хөлсөө харин тэрнээс их гаргаж болохгүй шүү” болоод л нэг үеээн бодвол овоо шийдвэр гаргаж байнаа, тэгсэн чинь нэг мэргэн авга маань “Үгүй тэр яаж болдгийм иймхэн үнэ хөлсөөр цаадах чинь хийхгүй хоёрын хооронд үргээчихнэ тэгээд л нөгөө лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг юм болж хөрш буян гуйг л царайчилхаас өөр замгүй болно” гэж ирээд л дахиад л манийхаа толгойг эргүүлж байнаа, нөгөө булдруу ч уг нь юм хэлээгүй л дээ манай хүн л жаахан түрүүлээд л нөгөө юу яачихсан...Өө нээрээ тийм, манай хөрш буян гэж нэг “хадны мангаа” байдгийг хэлэхээ мартаж орхиж нөгөө толгой молгой эргээд... буян гуай ч уг нь баян л даа даан ч жаахан увайгүй золиг байдгийн аягүй бол илүүг нэхэж чадах л байх олон жил сайнтай муутай хөрш явлаа уг нь жаахан аваатай өгөөтэй ч санаандаа бол аль хэдийн өр мөр бодчихсон явахаасаа сийхгүй л нөхөр дөө, гэхдээ бид чинь юугаараа дутахын, гартай бол гартай хөлтэй бол хөлтэй, толгойтой бол толгойтой... үгүй юу билээ байгаа билүү...ингээд л толгой эргээд явчихдагийнмаа. За тэгээд шаварт унасан шарын эзэн хүчтэйн үлгэрээр одоо 3-р номын ах л мэдэж дээ, манай хүн ч уг нь мундаг л яриад явдаг юм бүтээж мэднэ шүү, тэгвэл ч нэг бурам чихэрэнд цадахсан, үгүй тэгээд нэг юм онгойлгоод үзсэн чинь хоосон байвал баларлаа шүү...за тэгээд маньдаа хэдэн чихрээс өөр юм олддог болов уу яадаг бол тэгээд ч эрдэнэсээ чихэр болгох гэж дахиад л хэрүүл... 80 жил болох байлгүй, хуруудаа хүлхээд явж байсан нь ч дээр юм уу, за за мэдэхгүй ээ. Харин цаад булдруу нь онгойлгож дийлдэг л байгаа даа, аягүй бол авдрыг маань эвдээд гэрээр нэг тараагаад л ээж эгч гэр муухай болголоо гээд л дахиад бөөн хэрүүл дэгдэхвий дээ, за за хонь хургаа нийлүүлчихгүй л байя даа ядаж оройдоо тарагтай гэж...     

 

 

 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Галавсай (зочин)

Эбүгэн гэж Өвгөн гэсэн үгний монгол бичгийн галиглал мөн үү найзаа хэ. Босгоор тань дөнгөж давангуутаа нэр усаар тань оролдоод эвгүй ч юм болчив уу даа хэ, уурлахгүйн байгааз дээ найзаа. За тэр яахав өөрийн тань бичиглэсэн "авдар" над ихээ таалагдсанд хөөрөөд хоёр гурван үг урд хойно нь оруулаад утга учиргүй бувтнасанд хүлцээрэй хө. Уг нь би бас тань шиг блоох гээч нэг юмтайм л даа. Үгүй яахав одоохондоо дөнгөж сонирхож эхэлж бгаа болхоор ичмээр юм байгаа. банжигийн Галавсай гээл сураглуул них төөрчихгүй байхаа. Ийгээд эрхэм андтай ураг ч биш юмаа танилцаж гар барьсандаа баяртай байнаа. Гүй ингээд хөөрөөд бдг манийгаа давж хараад байхын биш бгаа. Их муухай муу санаатай бгааз. Яахав дээ нас ахихаар санаа дагаж суугаад бдг лүд юм бна шүү дээ хө найзаа...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)